niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 15:33 UTC Эх: https://news.mn/r/2817961/ 18f576826be654bf… ← niitlelch.mn руу буцах

Туул голын усны түвшин 35 см хүрч болзошгүй

Хуучирсан мэдээ: 2025.08.21-нд нийтлэгдсэн

Туул голын усны түвшин 35 см хүрч болзошгүй

Туул голын усны түвшин 35 см хүрч болзошгүй

Хөвсгөлийн уулсаас усжих Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Хангай нуруунаас эхтэй Хөгшин Орхон, Богд, Таац, Заг зэрэг голуудын усны түвшин наймдугаар сарын 21-ний өдрийн байдлаар өмнөх өдрийнхөөс 5-30 см нэмэгдэж, Тэрэлж, Сэлбэ, Туул гол Босгын гүүр орчимд олон жилийн дундаж түвшинг 25-30 см давсан байна.

Мөн түүнчлэн Улз гол үерийн аюултай түвшинд хүрсэн хэвээр байна. Түүнчлэн маргааш буюу 8 дугаар сарын 22-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см, Хараа гол Дархан хот орчимд 20 см тус тус нэмэгдэж болзошгүй. Наймдугаар сарын 21-ний өдөр төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуурын бороо орох тул Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз зэрэг голуудын усны түвшин тухайн хугацаанд орсон хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан богино хугацаанд огцом нэмэгдэх, хуурай сайр гуу жалгаар уруйн үер буух нөхцөл бүрдэх тул гол мөрний эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, аж ахуйн нэгж байгууллага үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж