niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 15:33 UTC Эх: https://news.mn/r/2817941/ 660664e92ec00947… ← niitlelch.mn руу буцах

С.Бямбацогт: 18 мянган тонн ган үйлдвэрлэсэн нь хангалтгүй үзүүлэлт

Хуучирсан мэдээ: 2025.08.21-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: 18 мянган тонн ган үйлдвэрлэсэн нь хангалтгүй үзүүлэлт

С.Бямбацогт: 18 мянган тонн ган үйлдвэрлэсэн нь хангалтгүй үзүүлэлт

Төрийн өмчит “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-нд өнөөдөр /2025.08.21/ Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт тэргүүтэй албаныхан ажиллаж байна.

1550 ажилтантай тус үйлдвэр төмрийн баяжмалын экспортыг өнгөрсөн оны мөн үеэс 530 мянган тонноор нэмэгдүүлж, борлуулалтын орлого нь 285 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Улс орон нутгийн төсөвт 38 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлэхээс 51 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Гэхдээ хаягдал төмөр боловсруулж ган үйлдвэрлэх үндсэн үйл ажиллагаа нь орхигдсон нь алдаа байна. Жилд 120 мянган тонн хаягдал төмөр хайлуулж, 100 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай мөртлөө ердөө 18 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн нь хангалтгүй үзүүлэлт. Монгол Улсын жилийн хэрэглээ 400 мянган тонн руу дөхөж байгаа. Ган төмөр, арматурын импортод жилд 400 сая орчим ам доллар гадагшаа урсаж байгаа. Тиймээс үндсэн ажил болох ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажилдаа онцгой анхаарч үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэхийг үүрэг болголоо. Нойтон баяжуулах үйлдвэрээ ашиглах, ашигт ажиллагааг нэмэгдүүлэх бодлогын шийдлүүд ойрын үед танилцуулахыг даалгалаа. Мөн орлогоо нэмэгдүүлж, зардлаа бууруулах, худалдах авалтыг илүү ил тод болгох, хаягдал төмөр худалдан авах, ган бүтээгдэхүүн борлуулах сүлжээг оновчтой болгож, Уул уурхайн биржийн тухай хуулийг чанд мөрдөж ажиллахыг тус, тус үүрэг болгов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж