niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 16:00 UTC Source: https://news.mn/r/2817714/ 5b47a0502d7e88db… ← back to niitlelch.mn

С.Бямбацогт: Дарга нарын татаас түлхээсний хүмүүсийг цомхотгоно

Хуучирсан мэдээ: 2025.08.20-нд нийтлэгдсэн

С.Бямбацогт: Дарга нарын татаас түлхээсний хүмүүсийг цомхотгоно

С.Бямбацогт: Дарга нарын татаас түлхээсний хүмүүсийг цомхотгоно

Засгийн газрын өнөөдрийн /2025.08.20/ хуралдаанаар хэлэлцсэн яам, агентлагуудад хийх цомхотголын талаар дараах мэдээллийг хийлээ.


Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.БЯМБАЦОГТ:

-Яам, агентлагийн орон тоо бүтцийг цомхон чадварлаг болгох хүрээнд тогтоолыг баталлаа.

Засгийн газрын 35 агентлагт 3353 орон тоо байсныг 9 хувиар бууруулж, орон тооны хязгаарыг 3052 болгож байна. Өөрөөр хэлбэл, агентлаг доторх газар, хэлтэс, тасаг, албадын тоог цөөлсөн. Чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор нийт орон тоог 301-ээр багасгасан. Энэ өөрчлөлтийн үр дүнд даргын тоог 54-өөр цомхотгож, цалин хөлсний зардлаас 10 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно.

Яамдын газар, хэлтсийн дарга, агентлагийн газар, хэлтсийн дарга нарыг цомхотгосноор 20 орчим тэрбум төгрөг, Үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснар 40 орчим  тэрбум төгрөг нийтдээ 60 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болж байгаа.

Үүнийг боловсрол, эрүүл мэндийн салбарт зарцуулах бололцоо бүрдэж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн бүтцийг батлахдаа тодорхой чиг үүрэг баримталж ажиллахыг үүрэг болгож байгаа. Нэг дор 9 хувийн цомхотгол хийх биш үе шаттай хийх. Тэтгэвэрт гарч байгаа, ажлаас чөлөө авсан, ажлаас гарсан орон тоог цомхотгох. Зарим шаардлагагүй бүтэц дээр ахиу цомхотгол хийх боломжийг яамдын сайд, агентлагийн дарга нарт олгож байна. Мөн агентлагууд орлогч дарга, дэд даргатай байхгүй. Хуулиар заасан бол орлогч дарга, дэд даргатай байна. Хуулиар заагаагүй бол орлогч дарга, дэд даргатай байж болохгүй.

Агентлагийн болон яамны чиг үүрэг давхцахгүй байх. Давхардалгүй, хийдэлгүй байх боломжийг бүрдүүлж байна.

Газар хэлтэс, алба, тасаг гэсэн олон нэгжтэй байсан бол зөвхөн газар, хэлтэстэй байхаар бүтцийн өөрчлөлт хийлээ. Тотгоолын хэрэгжилтэд Засгийн газрын хэрэг эрхлэх газар хяналт тавьж ажиллана.

Төрийн албаны хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын намрын чуулганд өргөн барьж хэллцүүлнэ. Энэ хүрээнд төрийн албаны гүйцэтгэлийн үнэлгээг ил тод болгоно. Урьд нь төрийн албан хаагч нарын 99 хувь нь хангалттай сайн гэж үнэлэгддэг байсан, харин иргэдийн үнэлгээ сэтгэл дундуур 40 хувь гэсэн үнэлгээ өгдөг. УИХ-аас яамдын үйл ажиллагааг дүгнээд 60 орчим хувьтай гэж үнэлсэн. Хэн үнэлнэ түүнээс хамаараад үнэлгээ хэт зөрүүтэй байгаа.

Иргэдээр үнэлүүлдэг болно. Үнэлгээг нэлттэй ил тод болгоно. Ийм байдлаар төрийн албыг цомхон чадварлаг болгох зарчмыг эхлүүлж байна. Сайн ажиллаж байгаа, хариуцлагатай ажиллаж байгаа, хөнгөн шуурхай ажилладаг төрийн албан хаагчаа урамшуулна, дэмжинэ. Хариуцлагагүй, цаас зөөдөг, цаг хийдүүлдэг, дарга нарын татаас түлхээсний хүмүүст хариуцлага тооцож цомхотгоно.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
10
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж