niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 16:02 UTC Source: https://news.mn/r/2817548/ 6db851fcec27df2d… ← back to niitlelch.mn

Хуучирсан мэдээ: 2025.08.20-нд нийтлэгдсэн

Усархаг бороо орно

Усархаг бороо орно

ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу наймдугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар, Төв, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн нутаг, Дундговийн баруун болон хойд хэсгээр, наймдугаар сарын 20-21-нд шилжих шөнө Төв аймаг болон Дундговийн нутгийн зүүн хэсэг, Говьсүмбэр аймгийн нутаг, Хэнтийн баруун болон хойд хэсэг, Дорнодын хойд хэсгээр , 21-ний өдөр Дорнодын хойд хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орохыг анхаарууллаа.

Улаанбаатар хот орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө их хэмжээний бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +15…+17 градус, өдөртөө сэрүүсэж +17…+19 градус дулаан байна.

Багануур орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +10…+12 градус, өдөртөө сэрүүсэж +17…+19 градус дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлэрхэг. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +8…+10 градус, өдөртөө сэрүүсэж +15…+17 градус дулаан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж