niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 16:04 UTC Source: https://news.mn/r/2817346/ 963af8b4c68be425… ← back to niitlelch.mn

ДЦС-IV ТӨК-ийн захирал Ү.Төмөрхуягийг халахыг шаардав

Хуучирсан мэдээ: 2025.08.18-нд нийтлэгдсэн

ДЦС-IV ТӨК-ийн захирал Ү.Төмөрхуягийг халахыг шаардав

ДЦС-IV ТӨК-ийн захирал Ү.Төмөрхуягийг халахыг шаардав

Дорнод аймагт баригдсан “Элит тауэр” байрны 300 орчим  иргэн Дулааны цахилгаан станц-IV төрийн өмчит компанийн захирал Ү.Төмөрхуягийн хууль бус үйлдлээс болж хохироод байгаа аж. Энэ талаар өнөөдөр /2025.08.18/  дээрх иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.


Хохирогч С.Болд:

– ДЦС-IV төрийн өмчит компанийн захирал  Ү.Төмөрхуяг гэдэг хүнтэй холбоотой мөнгө угаасан, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан асуудлыг хөндөж байна. Дорнод аймагт баригдсан “Элит тауэр” орон сууцанд орсон иргэдийн эрх ашиг энэ хүнээс болж хөндөгдөж байна. Ү.Төмөрхуяг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй, нуун дарагдуулсан татвараас зайлсхийлгэсэн  1.2 тэрбум төгрөгийг минийх гэдэг асуудлыг яриад оршин суугчдын байрны ордерыг гаргаж өгөхгүй хохироож ирлээ.

Ү.Төмөрхуяг 1.2 тэрбумыг Тайжу гэдэг хүнд зээлүүлсэн гэдэг боловч газар луу хөрөнгө оруулсан гээд барилга барьсан компанитайгаа маргалдаад байгаа. Үүнээс болж байрны ордерыг гаргаж өгдөггүй. Хэрвээ 1.2 тэрбум нь энэ хүнийх мөн юм бол Ү.Төмөрхуяг эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Хөрөнгө орлогодоо мэдүүлээгүй, нуун дарагдуулсан хөрөнгө учраас эрүүгийн хариуцлага хүлээх ёстой. Тийм учраас Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд хандаж ДЦС-IV ТӨК-ийн захирал  Ү.Төмөрхуягийг албан тушаалаас нь хална уу гэдэг шаардлагыг илгээж байна.  Хэрвээ энэ хүнийг албан тушаалаас нь халахгүй бол Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнг өөрийг нь огцруулах асуудлыг бид тавина. Яамынх нь гадаа жагсаал зохион байгуулах болно” гэлээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж