niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 16:04 UTC Source: https://news.mn/r/2817261/ 6af232767e57e51b… ← back to niitlelch.mn

"Багшийн цалин нэмэх тооцооллыг хийж, Засгийн газарт танилцуулна"

Хуучирсан мэдээ: 2025.08.18-нд нийтлэгдсэн

"Багшийн цалин нэмэх тооцооллыг хийж, Засгийн газарт танилцуулна"

"Багшийн цалин нэмэх тооцооллыг хийж, Засгийн газарт танилцуулна"

Өвөлжилтийн бэлтгэл, арга хэмжээний явцтай танилцах өргөтгөсөн хуралдаан өнөөдөр /2025.08.18/ Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр салбарын нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.


Боловсролын сайд П.Наранбаяр:

-2025-2026 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар цэцэрлэгт 300 орчим мянган хүүхэд суралцах бол ерөнхий боловсролын сургуульд 830 орчим мянган хүүхэд суралцах бөгөөд өмнөх жилээс 30 орчим мянган хүүхдээр нэмэгдэхээр байна. Энэ хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх бөгөөд багш, удирдах ажилтны сургалтыг зохион байгуулж байна. Цэцэрлэгийн хүүхдийн тоо өмнөх жилээс буурч байгаа хэдий ч хүн амын нягтаршил харилцан адилгүй байгаагаас шалтгаалан зарим газруудад нэмэлтээр анги танхим шаардагдаж байна. Сургуулийн сурагчийн тоо 30 гаруй мянгаар өсч байгаатай холбоотойгоор сургуулийн анги танхим түрээслэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийн асуудал тулгамдаж байна. Нийт 127 сургууль, цэцэрлэгийн анги танхим түрээслэхэд 32,9 тэрбум төгрөгийн зардал, 2025 оны 9-12 сард 14,3 тэрбум төгрөгийн түрээсийн байрны зардал гарахаар байна.

Өнөөдрийн байдлаар 3430 суудлын хүчин чадалтай сургуулийн долоон барилга, 400 орны хүчин чадалтай таван цэцэрлэгийн барилга, 280 орны хүчин чадалтай нэг цогцолборын барилга, 270 орны хүчин чадалтай хоёр дотуур байрны барилга, сургуулийн нэг спот заалны барилга, их сургуулийн нэг спортын барилга шинээр ашиглалтад орсон. Шинээр ашиглалтад орох цэцэрлэг, сургуулийн тоног төхөөрөмж, ширээ сандлыг Азийн хөгжлийн банкны төслөөр худалдан авч нийлүүлнэ. Гэхдээ Сангийн яамнаас энэ санхүүжилтийн зөвшөөрлийн бичгийг хүлээж байна. Сургуулийн нэгдүгээр ангид 78 мянга гаруй хүүхэд элсэх бол 2-5 дугаар ангийн сурагчдын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ. Энэ сарын эхэнд авсан мэдээллээр цэцэрлэгт 1000 гаруй, сургуульд 3200 орчим багшийн сул орон тоо байна. Энэ сул орон тоог дадлагажигч багш болон тэтгэвэрт гарсан ахмад багш нарыг цөөн цагаар ажиллуулах замаар хангалтыг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цаашдаа багшийн үндсэн цалинг нэмэгдүүлэх хэрэгцээтэй байна. Холбогдох яамдууд, Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл хамтран багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх ажлын хэсгийг байгуулж, ойрын хугацаанд холбогдох тооцооллыг хийж Засгийн газарт танилцуулна. Шинэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн салбарт дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Тухайлбал,

  • Төрөлжсөн ахлах сургууль байгуулж, үйл ажиллагааг эхлүүлэх,
  • Бага ангийн хүүхдүүд гэртээ ойр, цөөн хүүхэдтэй бүлгээр суралцах боломжийг олгох
  • Хотхоны бага сургуулийг байгуулж, сургалтыг эхлүүлэх
  • Үндэсний цөөнх хүүхдийн хос хэлний боловсролын сургалтыг хэрэгжүүлэх
  • Сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлууд хүлээгдэж байна.

Холбогдох хуулийн заалтаар боловсролын байгууллагын барилга байгууламж, түүний засвар үйлчилгээг нутгийн өөрөө удирдах байгууллага, захиргааны байгууллага хариуцан сургалтын үйл ажиллагаа хэвийн явуулах нөхцөлийг хангадаг. Орон нутгийн хөрөнгө оруулалттай цэцэрлэг сургуулийн засварын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна. Мөн нүхэн жорлонг солих төслийг 17 аймгийн 294 суманд гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар байнгын ашиглалтад оруулах комисс ажилласан 220 сумын 587 объект, комисс ажиллахад бэлэн болсон 31 сумын 82 объект, барилга угсралтын ажил үргэлжилж байгаа 39 сумын 100 объект, гэрээ цуцлагдсан дөрвөн аймгийн 10 сумын 26 объект байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж