niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 16:05 UTC Source: https://news.mn/r/2817221/ 5fa10a5348850d64… ← back to niitlelch.mn

2026 оны төсвийн төсөлд 178.665 иргэн саналаа өгөв

Хуучирсан мэдээ: 2025.08.18-нд нийтлэгдсэн

2026 оны төсвийн төсөлд 178.665 иргэн саналаа өгөв

2026 оны төсвийн төсөлд 178.665 иргэн саналаа өгөв

Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд өнгөрсөн өдрүүдэд иргэд, иргэний нийгмийн төлөөллөөс санал авах ажиллагааг Засгийн газраас зохион байгуулсан бөгөөд нийтдээ 178.665 иргэн саналаа өгчээ. Саналаа өгсөн иргэдийн олонх нь ирэх онд эрүүл мэнд, боловсролын салбарт улсын төсвийг түлхүү зарцуулах, төрийн захиргааны зардлыг бууруулах, нийгмийн халамжийн салбарт хэмнэлт хийх шаардлагатай гэж үзсэн байна.

Санал авах ажиллагааг наймдугаар сарын 1-нээс эхлүүлж, 14 хоногийн хугацаатай зохион байгуулсан юм. Ингэхдээ танхимын хэлэлцүүлэг, E-Mongolia цахим систем, 11-11 төвөөр дамжуулан авсан. Саналаа өгсөн иргэдийн 99.08 хувь нь E-Mongolia цахим систем ашигласан юм байна. Мөн санал өгсөн иргэдийн 49.87 хувь буюу 93.755 нь 18-34 насныхан бол 45.68 хувь буюу 85.893 нь 35-54 насныхан эзэлжээ.

Энэхүү санал асуулгыг зохион байгуулахын өмнө Ерөнхий сайд Г.Занданшатар “Улсын төсөв дарга нарынх биш ард иргэдийн төсөв. Тиймээс төсвийн шинэчлэл, хэмнэлт, хөрөнгө оруулалтын бодлогыг иргэдээсээ асууж байна” гэж мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж