niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 16:34 UTC Source: https://news.mn/r/2816799/ 2c53662f46f7c6d0… ← back to niitlelch.mn

Фото: "Ард" кино театрын суурин дээр 25 давхар оффис барина

Хуучирсан мэдээ: 2025.08.15-нд нийтлэгдсэн

Фото: "Ард" кино театрын суурин дээр 25 давхар оффис барина

Фото: "Ард" кино театрын суурин дээр 25 давхар оффис барина

Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах "Ард" кино театрыг  буулгаж суурин дээр нь 25 давхар оффис барихаар болжээ. Одоогоор уг кино театрын барилгыг хашаалж буулгах бэлтгэл хангаж байгаа юм.

Анх 1910 онд Монгол Улсад Хятад, Орос болон гадаадын бусад орны худалдаа, жижиг үйлдвэрийн газрууд нэмэгдсэний нөлөөгөөр, Европын пүүс компаниудын шугамаар оруулж ирдэг дуугүй киног сүүдэр ший хэмээн нэрлэж, нийтийн хүртээл болгодог байжээ. Тухайн үед Богдын ордон, Оросын бирж буудалд кино гарч, Монголын кино үзвэрийн үүсэл тавигджээ. 1925 онд Д. Сүхбаатарын нэрэмжит клуб байгуулж, олон нийтэд ухуулга, сурталчилгаа хийх зорилгоор кино гаргах болсон байна. Ингээд 1933 онд Ардыг гэгээрүүлэх яамны дэргэд Нүүдлийн кино хэлтэс гэж байгуулсан бөгөөд Засгийн газрын 15-р тогтоолоор Кино, зураг хэрэг эрхлэх хороог байгуулжээ. Дараа жил нь “Ард” кино театрыг байгуулах шийдвэр гарч, 1935 оны тавдугаар сарын 1-нд үйл ажиллагааг нь эхлүүлж байсан түүхтэй.


Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж