niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 16:34 UTC Source: https://news.mn/r/2816788/ fde7c788d380bc44… ← back to niitlelch.mn

Түрээсийн скүүтер, цахилгаан дугуйнуудыг цэгцэлнэ

Хуучирсан мэдээ: 2025.08.15-нд нийтлэгдсэн

Түрээсийн скүүтер, цахилгаан дугуйнуудыг цэгцэлнэ

Түрээсийн скүүтер, цахилгаан дугуйнуудыг цэгцэлнэ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн удирдлагууд Улаанбаатар хотод цахилгаан дугуй, скүүтерийн түрээсийн үйлчилгээ эрхэлдэг Jet, Eco bike, Tapa зэрэг компанийн төлөөллүүдтэй уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтаар цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд скүүтер, дугуйг хэрэглэгч дурын байршилд орхих нь талбайн өнгө үзэмж болон иргэдийн зорчиход хүндрэл учруулж байгаа талаар санал солилцсон байна.

Тиймээс эмх замбараагүй байршуулалтыг нэн даруй цэгцлэх, цэнгэлдэх хүрээлэнгийн ойролцоо байнгын дугуй, скүүтер зогсоолын цэг байгуулахад түрээсийн үйлчилгээ эрхлэгч компаниуд идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлжээ.

2023 оноос Улаанбаатарт нэвтэрсэн түрээсийн хэрэгслийн үйлчилгээ түгжрэлтэй үед нийслэлийнхэнд ихэд тус болдог. Гэвч нөгөө талдаа соёлгүй иргэдийн балгаар түрээсийн унадаг дугуй, скүүтер нийтийн эзэмшлийн зам талбайд эмх замбараагүй хөглөрдөг нь үнэн.

Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн жил холбогдох албаныхан хуралдаж, унадаг дугуй, скүүтерийг нийтийн эзэмшлийн зам талбай дээр дур мэдэн байршуулж орхихыг хориглосон байдаг. Ингэхдээ зориулалтын зогсоолд зөвхөн байршуулахаар болсон. Гэвч энэ шийдвэр хэрэгжихгүй байсаар албаныхан дахин санал солилцжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж