niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 16:34 UTC Source: https://news.mn/r/2816810/ 053f13ec1d96dbea… ← back to niitlelch.mn

Малчдад олгосон 825 тэрбумын зээлээс 38 тэрбум эргэн төлөгджээ

Хуучирсан мэдээ: 2025.08.14-нд нийтлэгдсэн

Малчдад олгосон 825 тэрбумын зээлээс 38 тэрбум эргэн төлөгджээ

Малчдад олгосон 825 тэрбумын зээлээс 38 тэрбум эргэн төлөгджээ

“Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 24,372 малчинд 825 тэрбум төгрөгийн зээл олгосноос 38.8 тэрбум нь эргэн төлөгджээ. Энэ зээлийг хоршоонд нэгдсэн малчинд олгох зохицуулалттай. Нэг малчинд дээд тал нь 50 сая хүртэлх төгрөгийн зээлийг жилийн зургаан хувийн хүүтэй олгодог. Энэхүү нэг жил гаруйн хугацаанд нийт 10,048 хоршоо байгуулагдсанаар 98,546 малчин нэгджээ.

Олгогдсон зээлийн 70 гаруй хувь нь үржлийн мал худалдан авах зориулалтаар зарцуулагдсан байна. Гэсэн хэдий ч зээлийн зарцуулалт, ашиглалтад нарийвчилсан дүн шинжилгээ хийгдээгүй тул бодит үр дүнг үнэлэх боломжгүй байгааг ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн М.Мандхай онцолж, зээлийн зарцуулалтад хяналт тавих, үр ашигт суурилсан үнэлгээ хийх шаардлагатайг тэмдэглэжээ. Иймээс энэ асуудлыг хариуцдаг Шадар сайд С.Амарсайхан ажлын хэсгийн гишүүдэд дараах үүрэг чиглэлийг өгсөн байна.

  • Шинээр байгуулагдах дундын хоршоодын тоог нарийвчилсан судалгаанд үндэслэн тодорхойлох, хэрэгжилтийн цар хүрээ, байршлыг бүсчилсэн байдлаар төлөвлөх;
  • Санхүүжилтийн эх үүсвэр, төсвийн нийт хэмжээг нарийн тооцож, зээлийн дээд, доод хэмжээ, нөхцөл, шаардлагыг тодорхойлох;
  • Аймаг, сумын түвшинд хэрэгжүүлэх ажлуудыг тухайн бүсийн онцлогт нийцүүлэн төлөвлөх, нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулах;
  • Иргэд, хоршоологчдын дунд газар олголттой холбоотой мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх;
  • Сум бүрийн газар олголтын нөхцөл, зориулалт, хэмжээ зэрэг үзүүлэлтүүдийг тодорхой болгох үүрэг чиглэл өглөө.

Малчид энэхүү зээлийг авах эрэлт хэрэгцээ их байгаа тул “Шинэ хоршоо” хөдөлгөөн 2 арга хэмжээг хэрэгжүүлэх бэлтгэл хангаж байгаа аж. Энэ хүрээнд өнгөрсөн нэг жил гаруйн хугацаанд олгогдсон зээлийн үр дүн, ашиглалтыг үнэлэх ажил хийгдэж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж