niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 17:00 UTC Source: https://news.mn/r/2816633/ 20595db9bfd1f5fc… ← back to niitlelch.mn

Нийтийн тээврийн орлого 68.4 хувиар өсчээ

Хуучирсан мэдээ: 2025.08.13-нд нийтлэгдсэн

Нийтийн тээврийн орлого 68.4 хувиар өсчээ

Нийтийн тээврийн орлого 68.4 хувиар өсчээ

Нийтийн тээврийн бодлогын газраас 2025 оны долдугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийтийн тээврээр зорчигчдын тоо 91.2 сая хүрч, нийт орлого 30.3 тэрбум төгрөгт хүрсэн талаар мэдээллээ. Тухайлбал, 2025 оны эхний долоон сарын байдлыг 2024 оны мөн үетэй харьцуулахад орлого нь 68.4 хувиар өссөн үзүүлэлт гарсан байна.

Тодруулбал, 2025 оны эхний долоон сарын байдлыг 2024 оны эхний долоон сартай харьцуулахад нийтийн тээврээр зорчих хүмүүсийн тоо 9.2 саяар буюу 11.3 хувиар, нийтийн тээврийн орлого 12.4 тэрбум төгрөгөөр буюу 68.4 хувиар өсчээ.

Улаанбаатар хот нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлт хийсний үр дүнд нийтийн тээврийн салбарын орлого өмнөх жилүүдтэй харьцуулахад өссөөр байгааг албаныхан мэдээллээ.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж