Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учралыг есөн зөвлөхтэй ажилладаг тухай мэдээлэл цацагдсаныг ташаа хэмээн холбогдох байгууллагаас няцаав.
Албаны мэдээллээр “Тэргүүн Шадар сайд Н.Учрал орон тооны буюу 2.4 сая төгрөгийн цалин авдаг таван зөвлөхтэй. Эдгээр зөвлөхүүд хууль тогтоомж боловсруулахаас эхлээд өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог. Харин орон тооны бус зөвлөхүүд цалин хөлсгүй, тодорхой төсөл, хөтөлбөрт мэргэжлийн дэмжлэг үзүүлж тусалдаг. Өөрөөр хэлбэл, зөвлөхүүд гэхээс илүү эдийн засаг, хөгжлийн асуудал, шийдэл хэлэлцдэг зөвлөл хэлбэрээр ажилладаг. Н.Учрал сайдаар томилогдсон даруйдаа Эдийн засаг, хөгжлийн яамны 28 газар, хэлтсийг 18 болгож, 10 бүтэц, нэгжийг цомхотгосон. Мөн салбар, харъяа байгууллагуудын бүтцийг тус бүрд нь 9 хувийн хэмнэлт хийж Засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна. Өмнөх Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын Ажлын алба 15 хүнтэй байсныг долоо болгож цөөлсөн” гэлээ.
Г.ХОРОЛ
3,607.57















































