"Номад" бондыг 2026 төлөхийн тулд Г.Занданшатарын Засгийн газар 1 тэрбум ам.доллар хүртэлх бонд гаргана
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
2026 оны улсын төсвийг боловсруулж, Засгийн газраас өргөн бариад байгаа. Жил бүрийн төсвийн тухай хуулийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд анхаарал татдаг. Энэ жил НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах, Тавантолгойн Бортээгийн ордыг эргэлтэд оруулах зэрэг төсөл дагасан талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл үүнээс гадна Засгийн газрын үнэт цаас гаргах эрх олгох тухай тогтоолын төсөл ч багтжээ. Үүгээр 561.2 тэрбум төгрөг хүртэлх дотоодын үнэт цаас, 1 тэрбум ам.доллар хүртэлх гадаадын үнэт цаас гаргах асуудлыг холбогдох хуулиудад нийцүүлэн шийдвэрлэх эрхийг Ерөнхий сайд Г.Занданшатарт олгохоор тусгасан байна. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.