niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 17:31 UTC Source: https://news.mn/r/2816097/ bdb9d256174c050a… ← back to niitlelch.mn

Хилийн цэргийн штабын даргаар хурандаа Ц.Гансүхийг томиллоо

Хуучирсан мэдээ: 2025.08.08-нд нийтлэгдсэн

Хилийн цэргийн штабын даргаар хурандаа Ц.Гансүхийг томиллоо

Хилийн цэргийн штабын даргаар хурандаа Ц.Гансүхийг томиллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар өнөөдөр/2025.08.08/ хурандаа Ц.Гансүхийг Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргын албан тушаалд томиллоо.

Хурандаа Ц.Гансүх нь 1985-2012 онд хилчин байлдагчаас хилийн салбарын орлогч, Хилийн боомтод бичиг баримтын шалгагч, орчуулагч, штабын дарга, ангийн захирагч, ХХЕГ-т хэлтсийн дарга, 2012-2015 онд Монгол Улсаас Оросын Холбооны Улсад суух Элчин Сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга, 2015-2016 онд Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, 2016-2019 онд Хууль зүй, дотоод хэргийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ахлах мэргэжилтэн, 2019-2020 Архивын ерөнхий газрын дэд дарга, 2020-2022 онд Хилийн цэргийн 0218 дугаар ангийн Захирагчийн албан тушаал тус тус хашиж байжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж