niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-25 17:31 UTC Quelle: https://news.mn/r/2816036/ abf4e5b680b6541a… ← zurück zu niitlelch.mn

Сайд П.Наранбаярын асуудлыг АТГ-т шилжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2025.08.08-нд нийтлэгдсэн

Сайд П.Наранбаярын асуудлыг АТГ-т шилжүүлжээ

Сайд П.Наранбаярын асуудлыг АТГ-т шилжүүлжээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир нар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг өнгөрсөн зургадугаар сарын сүүлээр Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлж байв. Огцруулах болсон үндэслэлээ тэд Боловсролын сайд П.Наранбаяр нь тендер зарлалгүй “Шинэ Монгол” сургуулийн сургалтын хөтөлбөрийг ерөнхий боловсролын 120 сургуульд хэрэгжүүлэх нэрээр  төсвийн 1.2 тэрбум төгрөгийг Шинэ Монгол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад олгосон нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн. Мөн  оны элсэлтийн шалгалт будилаантай болсон зэрэг нь огцруулах үндэслэл болно гэж үзсэн юм.

Харин Засгийн газрын тэргүүн сайд П.Наранбаярын Шинэ Монгол нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад олгосон  1.2 тэрбум төгрөг нь авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа эсэхийг нягтлуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан байна.

Сайд П.Наранбаярын хувьд “Өмнөх сайдын хэрэгжүүлж байсан төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн, хууль зөрчсөн нэг ч үйлдэл байхгүй” гэдгийг мэдэгдэж ирсэн. Харин дээрх нэр бүхий гишүүдийн хувьд “П.Наранбаяр сайд  “Шинэ Монгол” сургуулийн захирлаар ажиллаж байсан тул ашиг сонирхол нэгдмэл нэгэн гэж үздэг юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
5
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж