niitlelch.mn · Snapshot Archived: 2026-11-25 17:31 UTC Source: https://news.mn/r/2815938/ a3b801ba47960de6… ← back to niitlelch.mn

Фото: Хэдийд ч зогсож мэдэх Улаанбаатарын "зүрх"

Хуучирсан мэдээ: 2025.08.08-нд нийтлэгдсэн

Фото: Хэдийд ч зогсож мэдэх Улаанбаатарын "зүрх"

Фото: Хэдийд ч зогсож мэдэх Улаанбаатарын "зүрх"

Дулааны цахилгаан станц III (ДЦС-III) нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан, цахилгааны чухал эх үүсвэрийн нэг бөгөөд 1968 онд ашиглалтад орсон. Одоогийн байдлаар 198 МВт цахилгаан, 592 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Үндсэн түлш нь Багануурын хүрэн нүүрс бөгөөд үйлдвэрлэсэн цахилгаанаа төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд, дулааныг нийслэлийн баруун болон төвийн хэсгийн хэрэглэгчдэд нийлүүлдэг. Станцын дотор нүүрс дамжуулах туузан зам, уурын зуух, турбин-генератор, хяналтын самбар зэрэг олон хэсэг тасралтгүй ажиллаж, өвлийн хүйтэнд ч хотын гэрэл, дулааныг тогтвортой тэтгэж байна. ДЦС-III бол хотын “үл харагдах зүрх” бөгөөд түүний тасралтгүй ажиллагаа нийслэлчүүдийн амьдралын хэвийн байдлыг хангадаг. Энэхүү фото сурвалжлагаар Улаанбаатар хотын дулаан, цахилгааны гол эх үүсвэрийн нэг ДЦС-III-ын үйл ажиллагааг дүрслэв. Тус станцад өнгөрсөн зургадугаар сард томоохон осол болж, сэргээн засварлах ажил эхэлсэн ч мөн энэ сарын эхээр дахин осол гарсан юм.  Ослын шалтгааныг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, тус станцыг сэргээн босгохтой холбоотойгоор Засгийн газраас томилогдсон Бүрэн эрхт төлөөлөгч Н.Тавинбэх нар тоног төхөөрөмж хуучирсантай холбон тайлбарлаж байгаа юм. Нийт тоног төхөөрөмжийнх нь 70 хувь ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэж мэдэгдсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж