niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-25 18:04 UTC Quelle: https://news.mn/r/2815093/ 1959775a0ddb78b6… ← zurück zu niitlelch.mn

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно

Хуучирсан мэдээ: 2025.08.01-нд нийтлэгдсэн

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно

Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно

Ерөнхий сайд Г.Занданшатар 2023 онд Улсын Их Хурлын даргаар ажиллаж байхдаа нийтийн өргөдөл хүлээн авах Улсын Их Хурлын цахим системд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг таван хувиас доошгүй байхаар тогтоох саналыг анх байршуулж байсан билээ. Тухайн үед уг санал  богино хугацаанд олон мянган иргэний дэмжлэг авч байсан юм.

Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр /2025.08.01/ өөрийн цахим хуудсаар дамжуулан өгсөн мэдээлэлдээ "Таны төлсөн татвар бол улсын хамгийн үнэтэй хөрөнгө юм. Эхний сайн мэдээ гэвэл НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгоно. Хоёр жилийн өмнө иргэдийн өргөн дэмжлэг авсан энэ санаачилгыг би Ерөнхий сайдын хувиар хэрэгжүүлнэ. Хоёр дахь сайн мэдээ бол 2026 оны улсын төсвийг зөвхөн албан тушаалтнууд биш та бүхэнтэйгээ хамтран боловсруулна. Таны санал хамгийн үнэ цэнтэй" гэв.

Мөн өмнө нь эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан уг санаачилгыг хэрэгжүүлж чадаагүй гэдгээ дурджээ. Хамгийн гол нь иргэд саналаа өгсөн ч асуудал шууд шийдэгдээд, шийдвэр гараад, хуульд өөрчлөлт оруулаад явах боломжгүй. Эцсийн шийдвэрийг УИХ, УИХ-ын гишүүд гаргана. Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн амаар уг ажлыг хэрэгжүүлнэ гэж хэлсэн учраас иргэд энэ удаад илүү итгэл үзүүлж байгаа нь дамжиггүй. Гагцхүү НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгох эсэх, үүнийг цаашид судалж, хуульд өөрчлөлт оруулж, төсвийн алдагдлаа нэмэх эсэхийг шийдвэрлэхэд цаг хугацаа хэрэгтэй.

Өөрөөр хэлбэл төсөвт ямар боломж, бололцоо байна вэ гэдэг дээр суурилж, ажиллах ёстой юм. НӨАТ-ын буцаан олголт нь эдийн засаг хэврэг байгаа одоо үед тооцоо, судалгаагүйгээр хандаж болохгүй асуудал.

Нөгөө талдаа 2016 оны сүүлээс эхлээд Монгол Улсын татварын орлогууд нэмэгдэж эхэлсэн. Аж ахуйн нэгжүүд, иргэдийнхээ тусламжтайгаар ажил хийж байгаа бүх орлогыг бүртгэж, татвараа үнэн зөвөөр авч эхэлсэн гэсэн үг. Гэтэл иргэд татвараа төлчхөөд, үйлчилгээ авахдаа дахин 10 хувийн татвар төлдөг. Тийм учраас буцаан олголтын хувь хэмжээг нэмэх боломжтой гэдгийг эдийн засагчид тайлбарладаг.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж