Сурагчийн дүрэмт хувцасны нөхцөл байдлын судалгааг хийж, стандартад өөрчлөлт оруулах саналын төслийг боловсруулж, Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүлэхээр болжээ. Тодруулбал, поло цамцыг дүрэмт хувцасны шинэчилсэн стандартад албан ёсоор тусгах шаардлагатай гэсэн санал судалгаанаас гарсан болохыг албаныхан мэдээллээ. Боловсролын сайд П.Наранбаяр дүрэмт хувцсыг поло цамц гэх мэтээр хямд төсөр сонголттой болгох, сургуулийн зөвлөл өөрсдөө сонгох боломжийг бий болгох зэргийг судалж, санал боловсруулах үүргийг өгч байсан юм. Монгол Улсад сурагчийн дүрэмт хувцсанд MNS 6814:2019 стандартыг мөрддөг. Тухайн стандартад сурагчдын дүрэмт хувцасны эрүүл ахуй, аюулгүйн шаардлага, материал, загвар гээд бүгдийг нарийн заасан байдаг байна. Сурагчдын өмсөх хувцсыг нэр төрлөөр нь:
- Хүрэм
- Жакет
- Сарафан
- Өмд
- Юбка
- Цамц
- Ноосон цамц
- Ноосон майк гэж ангилдаг.
3,607.57






















































Холбоотой мэдээ