2018.01.18 · niitlelch.mn (Archiv)
· Архив
Төлбөрөө төлсөн оюутанд НӨАТ-ын…
Төлбөрөө төлсөн оюутанд НӨАТ-ын баримт олгоно
Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль 2017 оноос эхлэн оюутнууддаа сургалтын төлбөр төлсөн баримтыг татварын И-баримт системээс олгох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
Сургалтын төлбөр хэдийгээр НӨАТ-аас чөлөөлөгдөх бараа ажил, үйлчилгээ хэдий ч ШУТИС-ийн оюутнуудад сургалтын төлбөр төлсөн баримтаараа И-баримтын сугалаанд оролцож азтан болох боломж нээгдэж байгаа аж. Мөн энэ оноос эхлэн сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхэд бүрдүүлэх материалын жагсаалтад заавал И-баримт системээс хэвлэгдсэн төлбөрийн баримтыг үндэслэх учир бусад сургуулиуд ШУТИС-тай адил татварын нэгдсэн системд холбогдон төлбөрийн баримтыг олгож эхлэхийг уриалж байна.
Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.