О.Алтангэрэл, Л.Мөнхбаясгалан, Ч.Лодойсамбуу нар АН-ын даргад дэвших боломжгүй боллоо
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Ардчилсан намын ҮБХ-ны хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд намын дарга Л.Гантөмөр өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөх өргөдлөө уншиж танилцуулсан. Улмаар шинэ даргыг сонгох сонгуулийн товыг зарлах, Дотоод сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг батлахаар хуралдаж байгаа аж. Мөн нэр дэвшигчдэд тавигдах шаардлага нь аль дүрэм, журмаар явахыг тодорхой болгожээ. Үүгээр бол "Намын даргад нэр дэвшигч нь ҮД зөрчиж шийтгэл хүлээгээгүй, намд элсээд 10 жил болсон, тухайн үеийн хүчин төгөлдөр ҮБХ-ны нийт гишүүдийн 10 хувийн дэмжлэг авч, гарын үсэг зуруулсан, намын сонгуульт гишүүн (ҮБХ, ҮЗХ)-ээр 4-өөс доошгүй жил ажиллаж байсан гишүүн байна" гэсэн заалтыг баримтлахаар болжээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.