Наадмын үеэр хэсэг нам жим байсан улс төр хөдөлгөөнд орж эхэллээ. Учир нь, хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээнд нийслэлийн Засаг даргаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар очно гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн. Тэгвэл энэ асуудалд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хариу тайлбар хийсэн байна. Тэрбээр, "Найр наадам шувтарч, өвөлжилт, намрын ажил руу анхаарч эхэлж байгаа энэ үед нийслэлийн удирдлагыг халж солих гэж байгаа мэтээр зохион байгуулалттай ташаа мэдээлэл өгч, Нийслэлийн төр захиргаанаас явуулж байгаа үйл ажиллагааг цалгардуулах, Монгол Ардын намын дотоод эв нэгдлийг алдагдуулах, хагалган бутаргах явцуу санаархал бүхий худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд болон олон нийтийн цахим сүлжээнд тарааж байгаад харамсаж байна" гэх мэдээллийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан өгөв.
Мэдээж, Х.Нямбаатарын суудлыг авах сонирхол экс хотын дарга Д.Сумъяабазар болон Шадар сайд С.Амарсайханд байхыг үгүйсгэхгүй. Ямар ч байсан МАН дотор зөрчил, талцал үргэлжилсээр байгаа нь илт уншигдаж буй юм. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын хувьд Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарын зөрчлийг ашиглаж, нийслэлийн намын хороогоо авсан нь болсон үйл явдал билээ.
3,607.57






















































Холбоотой мэдээ