niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 18:31 UTC Эх: https://news.mn/r/2814879/ 409f6d833bb21139… ← niitlelch.mn руу буцах

Анх удаа баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа

Хуучирсан мэдээ: 2025.07.31-нд нийтлэгдсэн

Анх удаа баяжуулсан сул коксжих нүүрс арилжлаа

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 4 удаагийн арилжаагаар 27 багц буюу нийт 172.8 мянган тонн нүүрс БНХАУ-ын Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжааллаа. Үүнд:

1. Эрчим хүчний нүүрс 64.0 мянган тонн хэлцлийн үнэ 33.9 ам.доллар,
2. 1/3 коксжих нүүрс 32.0 мянган тонн хэлцлийн үнэ 72.2 ам.доллар, арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 9 ам.доллароор буюу 14.2% өссөн,
3. 1/3 коксжих нүүрс 64.0 мянган тонн хэлцлийн үнэ 71.3 ам.доллар, арилжаанд 5 оролцогч оролцож үнэ 8.1 ам.доллароор буюу 12.8% өссөн,
4. Баяжуулсан 1/3 коксжих нүүрс 12.8 мянган тонн хэлцлийн үнэ 95.2 ам.доллар, арилжаанд 6 оролцогч оролцож үнэ 8.4 ам. доллароор буюу 9.7% өсөж тус тус хэлцэл хийгдлээ.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны 7 дугаар сард 15 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж 53,4 сая ам.долларын үнэлгээтэй 896 мянган тонн нүүрс биржээр арилжааллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж