niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 18:33 UTC Эх: https://news.mn/r/2814557/ 954d649800ae667b… ← niitlelch.mn руу буцах

С.Жавхланд ардын жүжигчин, Н.Батсуурьд гавьяат тамирчин цол олголоо

Хуучирсан мэдээ: 2025.07.28-нд нийтлэгдсэн

С.Жавхланд ардын жүжигчин, Н.Батсуурьд гавьяат тамирчин цол олголоо

С.Жавхланд ардын жүжигчин, Н.Батсуурьд гавьяат тамирчин цол олголоо

Увс аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ой долдугаар сарын 28-наас 30-ны хооронд үргэлжилнэ. Увс аймгийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гавьяат жүжигчин Самандын Жавхланд Ардын жүжигчин цол, Монгол Улсын Дархан аварга Намсрайжавын Батсуурьд Монгол Улсын гавьяат тамирчин цол тус тус олгов


С.Жавхлангийн хувьд 2003-2015 онд Чөлөөт уран бүтээлчээр Монгол орныхоо бүх аймаг, хотуудаар зургаан удаа тойрч, аялан тоглолт хийж байсан.

  • Монгол туургатан Өвөр Монгол, Шиньжян Уйгурын өөртөө засах орнууд, Бүгд Найрамдах Буриад Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Халимаг Улсуудад удаа дараа уригдан очсон.
  • Япон, АНУ, БНСУ, Европын холбооны улсууд зэрэг дэлхийн 30-аад оронд уран бүтээлийн тоглолт, ая дуугаа өргөсөн аж.

Мөн  "Хамаг Монгол" төслийн хүрээнд Буриад, Өвөр Монгол, Халимаг, Тува уран бүтээлчидтэй хамтран томоохон уран бүтээлүүдийг хийсэн билээ.

С.Жавхлан 2009 онд МУГЖ, 2023 онд Буриад Улсын Гавьяат жүжигчин, 2024 онд Халимаг Улсын гавьяат жүжигчин цолоор тус тус шагнуулж байжээ.

Дархан аварга Н.Батсуурийн хувьд төрийн их баяр наадамд дөрвөн удаа түрүүлсэн, Жудо бөхийн ОУХМ билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
10
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж