"Газпром"-ын Удирдах зөвлөлийн дарга ирж, хамтран ажиллах санамж бичиг зурлаа
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга Алексей Борисович Миллер тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Алексей Борисович Миллерийг өнөөдөр Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзжээ. Уулзалтаар хоёр улсын газрын тос болон хийн салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцсон аж. Засгийн газрыг төлөөлж С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй газрын тос, хийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Мөн А.Б.Миллер тэргүүтэй төлөөлөгчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Г.Занданшатар нарт бараалхжээ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.