Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар долдугаар сарын 19-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд ажиллаж, тус компанитай байгуулсан гэрээ нэг бүрийг татан авч, биелэлт, гүйцэтгэл, талуудын үүрэг хариуцлагыг нарийвчлан шалгах үүрэг өгсөн байдаг. Зөрчил, хууль бус байдал илэрвэл дүгнэлтийг холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулахыг даалгасан. Мөн энэ 2025 онд 10 сая тонн нүүрс ачих төлөвлөгөөтэй ч одоогоор 145 мянгыг ачаад буй Тавантолгойн нүүрс ачилт логистикийн төвд үүссэн асуудлыг АТГ-т шалгуулах болсон юм.
Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой”-д үр ашиггүй, шударга бус, сахилга батгүй олон асуудал бий болсон нь тодорхой гэж үзэж, зардлыг 50 хувиар бууруулах, хэрэгжиж эхлээгүй төсөл хөтөлбөрүүдийг царцаах зэрэг үүрэг даалгавар өгсөн.
Доорх зургуудад нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаа, экосистем хамгаалал, техник тоног төхөөрөмжийн нөхцөл байдал ямар байгааг харууллаа. Тухайлбал, Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв, уурхайн үйл ажиллагаатай танилцах /зочны тавцан/, түр ачих талбай, төмөр замын тээврийн үйл ажиллагаа/ Тавантолгой өртөө/, нүүрс баяжуулах үйлдвэрийн нөхцөл байдлыг камерын дуранд буулгав.














































3,607.57






















































Холбоотой мэдээ