niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 19:02 UTC Эх: https://news.mn/r/2814114/ b980a33eb09a8e85… ← niitlelch.mn руу буцах

"Go Mongolia": Гадны инфлүүсэрүүдэд зарцуулсан төсөв нууц

Хуучирсан мэдээ: 2025.07.25-нд нийтлэгдсэн

"Go Mongolia": Гадны инфлүүсэрүүдэд зарцуулсан төсөв нууц

"Go Mongolia": Гадны инфлүүсэрүүдэд зарцуулсан төсөв нууц

Монгол Улсын Засгийн тогтоолоор 2024-2028 оныг аялал  жуулчлалын жил болгож зарласан.  Тиймээс гадны инфлүүсэрүүдийг  "Go Mongolia"-гийн төслийн хүрээнд урилгаар авчирсан агаад тэдэнд хэчнээн төгрөгийн зардал, санхүүжилт гаргасныг  нууцалсан хэвээр байна. Ингээд хэн гэдэг инфлүүсэр хаанаас ирснийг тоймлон хүргэе.


АНУ-ын алдарт инфлүүсэр Аштон Холл Монголд очно гэх мэдээллийг өөрийн цахим хуудаснаа мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр Монголд аялал жуулчлалын хүрээнд ирсэн бөгөөд Чингис хаан музейн сан хөмрөгөөр зочилсон. Мөн Монголын үндэсний дээлийг өмсөн хөдөө, тал хээр газарт морь болон туулах хүчин чадал өндөртэй жип машинтай уралдаж байгаа бичлэгээ цахим хуудастаа байршуулсан нь багагүй хандалт авсан байна.

Энэ жилийн буюу 2025 оны дөрөвдүгээр сард Америкийн алдарт YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр. Монголд Соёлын яамны урилгаар ирсэн. IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр. "YouTube"-дээ 38.5 сая гаруй дагагчтай төдийгүй Монголд анх удаагаа зочилсон тэр аж. Тэрбээр Чингис хаан музейн сан хөмрөгт тусгагдсан Алтан хөшөөг үзэн Сүхбаатарын талбай дээрээс шууд дамжуулалт хийсэн. Шууд дамжуулалтыг нь 10 сая хүн үзэж байлаа. Монголд ирсэн өдөртөө Хан-Уул дүүрэгт байрлах Чингисийн хүрээ амралтаар зочилсон.

2024 онд Өмнөд Солонгосын дөрвөн модель, загвар өмсөгч эмэгтэй Монголд аялж байсан. Тэд Монголын говь нутгаар аялж, Дундговь аймгийн Цагаан суварга байгалийн үзэсгэлэнт газарт зураг авалтаа хийсэн. Тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ хүлээн авч уулзан тус бүрд төл бэлэглэсэн. Монголд ирсэн Өмнөд Солонгосын дөрвөн модель, загвар өмсөгч эмэгтэйчүүд дахин ирэхдээ бусад найзуудын хамт ирж аялаад явсан.

Өмнөд Солонгосын К-попын алдарт дуучин, жүжигчин "Rain" Монгол Улсад 2024 оны есдүгээр сард тоглолтоо хийсний дараа аялал жуулчлалын хүрээнд монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудаар аялсан. Түүнтэй хамт 2NE1 хамтлагийн дуучин “Dara” болон бусад уран бүтээлчид ирж  Өмнөговь аймгаар аялсан.

БНСУ-ын дуучин, жүжигчин Ким Хён Жун, артист Bloo нар 2024 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр монголд ирсэн. БНСУ-ын уран бүтээлчид яриандаа дурдахдаа “Бид Монголд анх удаа ирлээ. Та бүхний халуун, дулаан сэтгэлийг хүлээн авч ирсэн. Энэ гайхалтай дурсамжийг сэтгэл зүрхэндээ үүрд хадгалах болно. Би өөрийн бие даасан тоглолтоороо дахин ирэхээ амлан дахин ирнэ гэдгээ мэдэгдсэн билээ.

Өмнөд Солонгосын алдарт, "Netflix" платформын түүхэн амжилттай кино болох "Squid Game" киноны жүжигчин Хо Сун Тэ Монголд зочлон ирсэн. Казакстан улсад байх хугацаандаа удахгүй монголд орно гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Монголд ирээд говь болон Алтай Таванбогд уулаар аялсан юм.

Дэлхийн алдартай контент бүтээгч “Nas Daily”-ийн үүсгэн байгуулагч Nuseir Yassin Монголд 2023 оны  наймдугаар сард соёлын яамны урилгаар хүрэлцэн ирсэн. Тэрбээр цахим орчинд давхардсан тоогоор 70 гаруй сая дагагчтай нэгэн. Nuseir Yassin олон улсын контент бүтээгчдийн “Nas Summit” арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулах юм.

Дэлхийн инфлюенсэр DJ SODA, DJ SHAUN нар 2025 оны гуравдугаар сард хүрэлцэн ирсэн. Монгол улсаар аялсан удаатай. Түүний хувьд Архангай аймгийн байгалийн үзэсгэлэнт тогтоцтой газруудаар аяласан.

Өмнөд Солонгосын алдарт дуучин Ким Жон Гүг, Хон Кён Мин, жүжигчин Жан Хёг, Ча Тэ Хён, Хон Кён Ин, Кан Хүн нар Монгол Улсад өнгөрөгч 2023 оны зун ирсэн. Тэд Өмнөд Солонгосын "JTBC" телевизийн шоу нэвтрүүлгийн хүрээнд Монголын тал нутагт амьдарч байгаа айл өрхөд гэр бүлийн гишүүдээс нь илгээсэн мэндчилгээг өөрсдийн биеэр хүргэж өгсөн. Нэвтрүүлгийн хүрээнд 21 аймгаас Архангай аймаг, Өвөрхангай аймаг, Ховд болон Увс аймгийн Хэцүү хадаар аялсан.

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын байгууллагаар гаднын нөлөө бүхий уран бүтээлчид, инфлүүсэр Монгол Улсад ихээхэн ирэх болсон. Энэ нь аялал жуулчлал болон эдийн засагт сайнаар нөлөөлж буй хэрэг юм. Гадаадын инфлюенсэр, контент бүтээгч, дуучин, жүжигчид Монголд ирснээр дотоодын аялал жуулчлалын салбар 1.2 тэрбум ам.долларын орлого олсон байна. Энэ нь 70 жилийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

Өнөөдрийн байдлаар (2025.07.25) гадаадын 440,276 жуулчин Монгол Улсад хилээр нэвтэрсэн тоон мэдээлэл бий. “Go Mongolia” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Монгол Улсын талаарх эерэг сэтгэгдэл 82 хувь өсч, өмнөх оны мөн үеэс аялал жуулчлалын салбар 18 хувиар өссөн талаар албаныхан мэдээлсэн. Монгол Улс руу хамгийн их аялдаг улсыг дурдвал БНХАУ, ОХУ, Өмнөд Солонгос, Япон болон АНУ-ын жуулчид аж. Харин өнгөрөгч 2024 онд Өмнөд Солонгос Улс, БНХАУ, ОХУ, Казакстан, Япон улсын жуулчид олноор ирсэн байна.

А.ТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
10
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж