Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, түгжрэлийг багасгахын тулд бүх үйлчилгээи нь нэг дор байрласан дэд төвүүдийг байгуулах нь зүйтэй юм байна гэж хотын удирдлагууд үзсэн. Ингэхийн тулд гэр хорооллыг орон сууцжуулах хөтөлбөр зарлаж газар чөлөөлөх, гэр хорооллын айл өрхүүдэд нөхөн төлбөр олгох ажлыг энэ жил эрчимжүүлж буй. Энэ хүрээнд гэр хорооллын зургаан дэд төв байгуулна гэж хотын захиргаанаас мэдээлсэн. Үүний нэг нь өнөөдөр хэл ам дагуулаад буй "Сэлбэ дэд төв" төсөл юм. 2024 оны гуравдугаар сарын 18-наас "Сэлбэ дэд төв"-ийн иргэдтэй ажиллах, ажлын хэсэг үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Ингэснээр Чингэлтэй, Сүхбаатар дүүрэгт нийт 158 га, 2206 нэгж талбайг чөлөөлж, газар чөлөөлөлтөд хамрагдсан 2000 орчим өрхөд нөхөн олговор олгосон. Ингээд анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн хоёр багц тендерийн бүтээн байгуулалтын ажил буюу 4400 айлын орон сууц барих ажлыг өнгөрсөн тавдугаар сарын 29-нд эхлүүлсэн.
Тэгвэл тус ажил өнөөдрийн байдлаар газар шорооны ажлыг нийт дөрвөн байршилд хийж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 10-нд дуусгахаар төлөвлөж байгаа аж. Үүний дараа барилга угсралтын ажлыг эхлүүлэх юм байна. 4400 айлын орон сууцыг зургаан буудал, Оргил худалдааны төв орчмын 25.6 га талбайд барихаар төлөвлөсөн байна.
“Сэлбэ 20 минутын хот корпораци”-ийн Төслийн удирдлагын менежер Г.Ууганбаяр тэрбээр, “уг төслийн газар шорооны ажлын туслан гүйцэтгэгчээр монгол аж ахуйн нэгж байгууллагууд ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн дэд бүтцийн буулгалт, барилгажилтын түвшин болон талбайн хэмжилтийн ажил дууссан бөгөөд газар шорооны ажил үргэлжилж байна” гэв.
Уг байранд орох иргэд ирэх наймдугаар сараас эхлэн захиалгаа өгч болно. Давхар, байршлаасаа шалтгаалаад үнэ харилцан адилгүй байна гэдгийг Улаанбаатар хотын захирагч онцолсон. Уг төслийг Хятад улсын "Чайна констракшн" компаниар гүйцэтгүүлэхээр болсон. Тус компанийн захирал 24 сарын дотор хийж гүйцэтгэнэ гэж хэлж байв.
Төслийн хүрээнд орон сууцны хэрэглээний усыг зэс хоолойгоор шийдэхээс гадна барилгаас гарсан саарал усыг зам талбай, усалгаа зэрэгт ашиглана. Мөн дундын хэрэглээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр шийдэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, нарны панелаар орцны гэрэлтүүлэг, лифт зэргийн эрчим хүчийг шийдэхээр төлөвлөсөн.
Цаашдаа 2027 он хүртэл Сэлбэ дэд төв төслийн хүрээнд 10 мянган өрхийн 100 гаруй орон сууц, 18 км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн. "Сэлбэ дэд төвийН эхний 1,2 багцын орон сууцжуулалтын ажил 2027 онд бүрэн дуусах юм.
"Сэлбэ дэд төв" төсөлд Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо буюу Хайлааст, Таванбуудал, Зургаанбуудал орчмын нутаг дэвсгэрийг хамаарна.
Тус бүтээн байгуулалтын хүрээнд нийт 156 га газрыг чөлөөлөх шаардлагатай. "Сэлбэ дэд төв"-ийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 90 гаруй хувьтай хэрэгжиж байгаа аж. Дэд төвийг байгуулснаар хотын төвлөрөл саарч, эдийн засгийн урсгалыг дэд төв рүү оруулснаар түгжрэл буурна гэж хотын удирдлагууд тооцоолсон. Угтаа энэ орчмын айл өрхүүдийг газраа чөлөөлж, орон сууцны хөтөлбөрт хамруулах ажил эхлээд цөөнгүй жил болсон. Ялангуяа 2024 оны УИХ-ын сонгуулийн өмнө түүхэндээ хамгийн эрчимтэй ажилласан гэж хэлж болно. Гэвч хотын ерөнхий архитектор ажлаа хүлээн авснаар энэхүү төслийн төлөвлөлтийг “20 минутын хот” зарчмыг баримталж хийхээр болсон гэнэ. Ингэснээр түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадна гэж үзэж буй.
ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ 170-380 МЯНГАН ТӨГРӨГ БАЙНА
Газрын 1 м.кв-ийн үнэлгээг гурван янзаар гаргасан. Төв зам дагуух газрыг нэг м.кв-ыг 380 мянга, дараагийн түвшний байршилд 240 мянга, өндөрлөг хэсэгт байгаа айлын газрыг 1 м.кв-ыг нь 175 мянга гэсэн үнэлгээг мэргэжлийн байгууллагын ажилтнууд тогтоосон гэдгийг тухайн үед Газар зохион байгуулалтын албанаас мэдээлж байв. Тодруулбал, дээрх бүсэд амьдардаг иргэн 700 м2 газартай гэж бодоход нэг м.кв-ыг 380 мянган төгрөгөөр үнэлүүлэхэд 260 сая төгрөг болж буй. Иргэн энэхүү мөнгөө бэлнээр авч болно, аль эсвэл хашааны газраа орон сууцаар сольж болно. Харин орон сууц ашиглалтад орох хүртэл амьдрах байрных нь түрээсийн төлбөрийг нийслэлээс даах гэрээтэйгээр талууд харилцан тохиролцох боломжтой байгаа юм. Өнөөдрийн байдлаар 2000 орчим айлын газрыг чөлөөлж нөхөн олговрыг олгоод байгаа аж
3,607.57






















































Холбоотой мэдээ