niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 19:04 UTC Эх: https://news.mn/r/2813839/ f0fbe394ed1e1599… ← niitlelch.mn руу буцах

Баянхошуу орчимд 2.8 магнитутын газар хөдлөлт бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2025.07.23-нд нийтлэгдсэн

Баянхошуу орчимд 2.8 магнитутын газар хөдлөлт бүртгэгдэв

Баянхошуу орчимд 2.8 магнитутын газар хөдлөлт бүртгэгдэв

Сонгино Хайрхан дүүргийн Баянхошуу орчимд долдугаар сарын 22-ны 23:35 минутад 2.8 магнитутын газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

ШУА-ийн Одон Орон Геофизикийн хүрээлэнгээс, уг газар хөдлөлт нь онолын тооцооллоор голомтдоо III-IV баллын Улаанбаатар хотын Баруун салаа, Зүүн салаа, Шарга морьт, Яргайт, Жигжид, Бэлх, Өвөрсогоот, Арсогоот, Сэлх зэрэг зуслан болон Хайлааст, Дэнжийн мянга, Дарь-Эх орчмын зарим ард иргэдэд II-III баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна. Мөн одон орны оргилд ажиллаж буй хөрсний оргил хурдатгал хэмжигч станцад I-II баллын чичирхийлэл үүсгэсэн байна.

Энэ оны байдлаар улсын хэмжээнд нийт зургаан удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэн байна.

Тодруулбал, зургадугаар сарын 26-ны 06:05 минутад Архангай аймгийн Түвширүүлэх сумын нутагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт

  • Долдугаар сарын 2-ны 22:17 минутад Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт 4.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт
  • Долдугаар сарын 3-ны 07:03 минутад Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт 5 магнитутын хүчтэй газар хөдлөлт
  • Долдугаар сарын 6-ны 13:48 минутад Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт 3.6 магнитутын хүчтэй газар хөдлөлт
  • Долдугаар сарын 8-ны 08:22 минутад Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт 3.5 хүчтэй газар хөдлөлт
  • Долдугаар сарын 20-ны 12:09 минутад Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт тус тус бүртгэсэн байна.

А.ТАМИР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж