Жижиг, дунд бизнесийг дэмжих “SME Day-2025”арга хэмжээг ХААН Банк ивээн тэтгэлээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
ХААН Банк ЖАЙКА-гийн төслийн нэгжээс зохион байгуулсан “SME Day 2025” өдөрлөгт ивээн тэтгэгчээр оролцлоо. Арга хэмжээ Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болж, төсөл хэрэгжүүлэгчид, бодлого боловсруулагчид, санхүүжүүлэгчид болон бизнес эрхлэгчдийн төлөөлөл чуулсан юм. Тус өдөрлөгийг ЖАЙКА хоёрдугаар шатны төслийн хэрэгжилтийг оролцогч талуудад тайлагнахын зэрэгцээ, цаашид гуравдугаар шатны төслийг үргэлжлүүлэх талаар санал солилцох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. ХААН Банк 2007 оноос эхлэн ЖАЙКА-тай хамтран “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийг орон даяар салбар нэгжээрээ дамжуулан олгож ирсэн. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.