niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-25 19:30 UTC Quelle: https://news.mn/r/2813686/ 1fccdcef906fc80b… ← zurück zu niitlelch.mn

Т.Даваадалай: Төслүүдийн сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу ил тод, нээлттэй явуулж байна

Хуучирсан мэдээ: 2025.07.22-нд нийтлэгдсэн

Т.Даваадалай: Төслүүдийн сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу ил тод, нээлттэй явуулж байна

Т.Даваадалай: Төслүүдийн сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу ил тод, нээлттэй явуулж байна

Хог шатааж, эрчим хүч гаргаж авах үйлдвэрийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр барих сонгон шалгаруулалтад оролцоод, өөрсдийн буруугаас хасагдсан компани олон нийтийн сүлжээнд ор үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй худал мэдээлэл түгээж байгааг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай мэдэгджээ.

Улаанбаатар хотоос 24 мега төслийг богино хугацаанд хэрэгжүүлэхээр зорьж байгаагийн нэг нь Хог шатааж эрчим хүч гаргаж авах төсөл юм. Өнгөрсөн зургаадугаар сарын 18-ны өдөр уг төслийн сүүлийн шатанд гурван оролцогчоос зааварчилгааны дагуу материал хүлээн авсан байна.

Энэ талаар худал мэдээлэл түгээж буй “Нааново грийн энержи” ХХК нь зааварчилгааны "3.7.4. Үнийн санал" болон "3.7.5. Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г формын дагуу бөглөж ирүүлээгүй тул тус зааврын "4.2. Бүрэн бус материал өгсөн бол татгалзана" мөн Төр, хувийн хэвшлийн тухай хуулийн журам болох "Засгийн газрын 210 дугаар тогтоолын хавсралтад зааснаар уг материал дутуу тул хасагдсан" гэдгийг хотын орлогч Т.Даваадалай мэдэгдсэн байна.

Хэрвээ сонгон шалгаруулалтыг шударга бус гэж үзэж байвал хуулийн дагуу ажиллагааг зогсоож шалгуулах бүрэн боломжтой бөгөөд Хог шатааж эрчим хүч гаргах төслийн талаар мэдээлэл, сонгон шалгаруулалтын процесс нээлттэй явагдаж буй.

Зохион байгуулалттай худал мэдээллийг удаа дараа түгээсэн иргэн, компанийг хуулийн дагуу шалгуулна гэдгээ хотын орлогч мөн мэдэгджээ. Т.Даваадалай хэлэхдээ “Нааново грийн энержи” ХХК нь зааварчилгааны ‘3.7.4. Үнийн санал’ болон ‘3.7.5. Төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө’-г формын дагуу бөглөж ирүүлээгүй. Улс, нийслэлд хэрэгтэй бүтээн байгуулалтыг Хятад гэх технологи ашиглаж зогсоодог байдлаа одоо халмаар байна" гэсэн юм.

Тэрбээр мөн нийслэлийн удирдлага санхүүгийн эх үүсвэрт баригдаж, нэн шаардлагатай ажлуудыг хийхээ алгуурлаж суулгүй шийдэл хайж, боломжийг эрэлхийлж бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байгаа. Хэрэв сонгон шалгаруулалтад нөлөөлж, шалгарах ёстой компанийг хассан бол тухайн компаниуд холбогдох байгууллагуудад хандаж, хуулийн дагуу ажиллагааг зогсоож шалгуулах боломжтойг онцлон тэмдэглэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж