niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 19:31 UTC Эх: https://news.mn/r/2813603/ 204cc10836b2630a… ← niitlelch.mn руу буцах

Тэрслүү үг: Жингийн цуваа явдгаараа явах ёстой!

Хуучирсан мэдээ: 2025.07.22-нд нийтлэгдсэн

Тэрслүү үг: Жингийн цуваа явдгаараа явах ёстой!

Тэрслүү үг: Жингийн цуваа явдгаараа явах ёстой!

Л.Оюун-Эрдэнийн амалсан эдийн засгийн өсөлт айл өрх, албан байгууллагын “халаасанд” ороогүйг гадаад, дотоод индексүүд харуулсаар.  Жишээлбэл, дэлхийн 69 улсаас Монгол Улс өрсөлдөх чадвараараа 65 дугаарт эрэмбэлэгдсэнийг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс  өнгөрсөн зургадугаар сард танилцуулсан. Үүнд засаглалын бодлого муу, бизнесийн орчин дарамттай, дэд бүтэц сул гэх шалтгаанууд сөргөөр нөлөөлжээ.

Монгол Улсыг тэжээдэг ганц салбар бол уул уурхай. Уул уурхай дундаа коксжих нүүрсний экспорт улсын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг. Харамсалтай нь, гадаад, дотоодын нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний экспортод саатал гарсан. Нэгд, Монголын нүүрсний гол худалдан авагч Хятадад үл хөдлөх хөрөнгийн хямрал үүссэн. Хоёрт, Монголын нүүрсний зах зээлд голлох нөлөө үзүүлдэг “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компанийн удирдлагууд улсын эрх ашгаас илүү хувийн эрх ашгаа нэгд эрэмбэлсэн нь эдийн засагт хямрал дагуулах болсон. Ямар сайндаа шинэ Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” компанид онцгой дэглэм тогтоож, экспортод саад учруулсан дарга нарт хариуцлага тооцохоо илэрхийлсэн билээ.

Гэхмэтчилэн нүүрсний экспортод гарсан доголдлоос болж ирэх онд эдийн засгийн өсөлт саарах төлөвтэй байгааг Тэргүүн Шадар сайд Н.Учрал мэдээлсэн юм.

Нүүрсний эксплртын орлого 13-30 хувиар буурах урьдчилсан тооцоотой байгаа тул Засгийн газар эдийн засагт учрах эрсдлээс хамгаалж, “Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхээр парламентаас зөвшөөрөл хүссэн. УИХ-аас “Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан юм.

Харамсалтай нь, Монголын эдийн засагт ашигтай аливаа төсөл, хөтөлбөрийг монголчуудын гараар нураадаг технологи амжилттай хэрэгждэг. Энэ удаад ч Засгийн газраас хэрэгжүүлэхээр болсон “Алт-3” аяныг эсэргүүцэгчид хэдийнэ амилан, элдэв янзын акц зохион байгуулахаар идэхжиж эхэлсэн байна. Ийм акц явуулахаа ичиж эмээхгүй ил тод олон нийтийн сүлжээнд зарлах ч болсон байна.

Эх оронч нэрийн дор үргэлж эх орноо тонож, дээрэмдэж ирсэн эдийн засгийн “алуурчид" ойлговол ойлгохоор тодорхой байр суурийг Ерөнхий сайд Г.Занданшатар илэрхийлсэн. Тэрбээр “Олон нийтийн сүлжээнд “Ноён уулыг ухахаар болжээ” гэсэн утга агуулгатай худал ташаа мэдээлэл хөвөрч буйд харамсч байна. Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт уул уурхайн олборлолт явуулах ямар ч бодлого баримтлахгүй.Харин тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэх, хамгаалалтыг нь чангатгах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг сайжруулахад анхаарч ажиллах болно.Дахин хэлье. Засгийн газар тусгай хамгаалалттай газар нутагт гар хүргэхгүй. Ноён уулаа ухахгүй” гэдгээ амалсан. Гээд зорилго нь өөр “тэмцэгчдийн” хувьд Ерөнхий сайдын үгийг нэг чихээрээ оруулахыг хүсээгүй нь ойлгомжтой. Мэдээж, үгийг нь ойлгоогүй гэвэл худлаа болно. Тэдний хувьд Монгол Улс эдийн засгийн хямралд өртөж, элгээрээ хэвтэж байвал бах нь ханадаг шинжтэй. Ямар мулгуу хүмүүс гэхээрээ эх орон, эдийн засгаа яасан ч хорлож дуусдаггүй юм бэ?

Ноён уулын алтыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал үе үе яригддаг. Тэр болгонд Женко бүлэглэлийн акц идэвхждэг нь худлаа биш. 2012-2016 онд Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа Ноён уулын алтыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар төлөвлөсөн ч зорьсондоо хүрч чадаагүй. Харамсалтай нь, алт хайсан нинжа нар Ноён уулыг хэдийнэ ухаж, сүйтгэсэн. Атал өнөөх тэмцэгчид араас нь "хайя, хөөе" гэж үйлдэл гаргах нь бүү хэл үг ч хэлээгүй.

Ийн Женко акц идэвхжих болсны цаана Царь сууж буй нь тодорхой. Монголд ашигтай төсөл болгоныг Москвагийн даалгавраар монголчууд нураадаг нь бичигдээгүй хууль болсон. Ураны төсөл байна. Эгийн голын эрчим хүчний төсөл байна. Ураны төслийг эсэргүүцээд байсан хүмүүс Л.Оюун-Эрдэнийг албан тушааалаас нь огцруулахгүй гэж улс төрийн акц зохион байгуулсан нь саяхны үйл явдал. Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга нар нэг эзний хоёр зарц гэдэг нь тэндээс, тэрхүү үйл явлаас бүүр ойлгомжтой болсон билээ.

Монголын эдийн засаг сул дорой байх нь манай гадаад, дотоодын дайснуудад ашигтай. Иймээс “Алт-3” хөтөлбөрийг аль болоох зогсоохыг оролдох байх. Талбай дээр эсэргүүцлээ илэрхийлэх ч биз. Тэглээ гээд айвал бүү хий, хийвэл бүү ай. Тэр тусмаа ажил хийвэл дуусга.

Захын луйварчид, шантаажны улстөрчид, хөлсний "хөхдөг"-үүдээс болж, Монгол Улс эдийн засгийн асар их хохирол амссан. Эгийн голын цахилгаан станц баригдсан бол монголчууд эрчим хүчний хомсдолд орохгүй байсан. Ураны төсөл аль арав, хорин жилийн өмнө урагшилчихсан бол "ул"-наасаа гарчих байсан.

Үнэндээ, булш, бунхан тоногч этгээд"Ноён уул"-ыг хайрласандаа, байгаль дэлхийдээ хайртайдаа эсэргүүцээд байгаа юм огт биш. Тийм бол археологийн олдворыг зарах гэж яваад баригдах байсан уу. Тэд ердөө жижиг амин хонжоо л хайж яваа хүмүүс. Жинхэнэ эзэд нь Монголын эдийн засгийн сул дорой, өөрсдийнхөө доор байлгах гэсэн улс төрийн зорилготой.

Гээд Монголын дайсан болсон монголчуудад нэг сургамж айлдахад “Жингэр нохой хуцаж байдаг, жингийн цуваа явдгаараа явна” л гэдэг. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл гадаадын утсан хүүхэлдэй болсон дотоодын дайснуудаас асуухад алт сандайлсан гуйлгачин чигээрээ үлдэх үү, ашиглаад эдийн засгийн эргэлтэд оруулах ууу гэдэг нь өнөөдрийн хувьд асуултын тэмдэг байх болно.! Алийн болгон эх орончийн баг зүүсэн эдийн засгийн алуурчдаасаа айж явах ёстой юм бэ? Алт сандайлсан гуйлгачин хэвээрээ хаа хүртэл амьдрах гэсэн юм бэ

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ЗөвЗөв
15
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж