niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 19:32 UTC Эх: https://news.mn/r/2813482/ dc60817a78fc7b4d… ← niitlelch.mn руу буцах

Тамхины үнийг 2 дахин өсгөх гэсэнд иргэд бухимдав

Хуучирсан мэдээ: 2025.07.21-нд нийтлэгдсэн

Тамхины үнийг 2 дахин өсгөх гэсэнд иргэд бухимдав

Тамхины үнийг 2 дахин өсгөх гэсэнд иргэд бухимдав
The client is consulting with a lawyer on legal matters.

Улсын Их хурлын гишүүд тамхины онцгой албан татварыг жил бүр хоёр дахин огцом нэмэгдүүлэх санал гаргасны дараа олон нийтийн сүлжээнд иргэдийн бухимдал нэмэгдэж, ширүүн шүүмжлэл өрнөж байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд байгаа энэ үед иргэдийн халаас руу дахин “гар дүрсэн” шийдвэрийг олон хүн шударга бус, амьдралд нь илүү дарамттай гэж үзэж байна.

Засгийн газрын зүгээс татварын орлогоо юунд хэрхэн зарцуулдгаа нээлттэй мэдээлбэл эсэргүүцэл багасна гэж иргэд хэлж байна. “Эрүүл мэндийн салбар, хүүхдийн боловсрол, эмнэлгийн хүртээмж гээд сайн зүйлд зарцуулж байгаагаа баталгаатай харуулдаг бол хүмүүс илүү хүлээж авна. Одоо бол зүгээр халаасыг маань ухсан мэдрэмж төрж байна.”— С.Отгончимэг, ахмад багш

УИХ-ын гишүүд тамхины үнийг жил бүр 100 хувь нэмэх гэж байгаад иргэд дургүйцэж байна. Тэд УИХ-ын гишүүд ард түмнийхээ дуу хоолойг  сонсоно гэж найдан, нийтийн хэлэлцүүлэгт зориулж хуулийн төсөлд саналаа өгдөг.

“Тамхинаас гар гээд байгаа ч гарчихдаг амархан зүйл биш. Татвараа нэмэх нь зөв гээд л яриад байна. Тэгээд бид яг маргаашнаас тамхинаас гарчих уу? Арван жил зуршсан зүйлээ гэнэт орхино гэдэг амаргүй. Харин ч эсрэгээрээ илүү хямд, хулгайн тамхи хайж эхлэх л байх. Эцэст нь эрүүл мэнд биш, зөвхөн татварын орлогоо бодсон шийдвэр шиг л санагдаж байна.” – Жолооч Б.Энх-Амгалан

“Бид чинь үргэлж бага орлоготойгоо хохироодог. Ядуу хүн л тамхи татаж, бухимдаж, өөрийгөө тайвшруулах гээд байдаг. Тэгтэл тэр хэсэгт илүү ачаалал ирэх нь. Өндөр орлоготой хүмүүс бол үнэтэйг нь ч хамаагүй аваад л татна шүү дээ. Тэгэхээр энэ бол шударга биш. Үнэндээ улсаа удирдаж чадахгүй байж иргэдийн хэрэглээ рүү оролцоод байгаагийн л нэг хэлбэр.” – Нягтлан Н.Одонтуяа

“Үнэ нэмэгдлээ гээд хэн ч тамхинаас гарахгүй. Одоо л гэхэд нэг хайрцаг тамхи 5 -10 мянгад хүрсэн. Гэсэн ч залуус өдөр болгон авсаар л байна. Тэгэхээр хэрэглээ буурахгүй нь ойлгомжтой. Харин ч илүү дарамтад орж, хуурамч бүтээгдэхүүнд хандах эрсдэл нэмэгдэнэ. Тэрний оронд тамхинаас гаргах зөвлөгөө, үйлчилгээ үнэгүй болгох хэрэгтэй байсан юм.” – Оюутан С.Тэнгис

Олон иргэн татвараар шахах бус, тамхинаас гаргах бодит боломжийг төрөөс бий болгох ёстой гэж үзэж байна. “Ядаж эрүүл мэндийн төвүүд дээр тамхинаас гаргах үнэгүй зөвлөгөө, эмчилгээ, сэтгэлзүйн дэмжлэгийг нэвтрүүлээч. Хүн өөрөө хүсч байлаа ч дэмжлэггүй бол хэцүү шүү дээ. Татвар нэмэхээсээ өмнө туслах системээ бүрдүүл.”- Б.Алтаншагай, багш

Татвар нэмэхээс өмнө хуурамч, хулгайн бүтээгдэхүүнтэй тэмцэх нь илүү чухал гэж үзэх хүн олон байна. “Нэг хайрцаг 12-13 мянга болохоор хүмүүс хулгайн тамхи руу хошуурах нь тодорхой. Хамгийн аюултай нь хуурамч тамхи хүний эрүүл мэндэд бүр ч их хор учруулна. Иймд хамгийн түрүүнд хяналт, хариуцлагын системээ сайжруулах хэрэгтэй.”— Э.Дэлгэрмаа, эмч

Эдийн засгийн хүндрэлтэй цаг үед татварын ачааллыг зөвхөн жирийн хэрэглэгчдэд үүрүүлэх нь шударга биш гэж олон хүн үзэж байна. “Бизнесийн томоохон салбар, лиценз эзэмшигчид, өндөр ашигтай компаниудад ногдуулах зохицуулалтаа сайжруулаач. Зөвхөн иргэдийн хэрэглээгээр төсвөө бүрдүүлдэг байж таарахгүй.”— Г.Баярхүү, эдийн засагч

Залуу үеийг татахгүй байлгах хамгийн хүчтэй арга бол боловсрол, мэдээлэл гэж зарим иргэд санал болгожээ. “Сургуулиудад зөв ухуулга хөтөлбөр хэрэгтэй байна. Тамхинаас гарах амьд жишээ, уршгийг бодитоор ойлгуулах мэдээлэл л ирээдүйг өөрчилнө. Зүгээр нэг ‘битгий тат’ гэх ухуулга хангалтгүй.”— Н.Наранзул, оюутан

Иргэдийн зүгээс зөвхөн эсэргүүцэл бус, илүү ухаалаг, урт хугацааны, үр дүнтэй шийдлийг уриалж байгааг төр, бодлого тодорхойлогчид анхаарах хэрэгтэй. Татвар бол хэрэгсэл болохоос зорилго биш. Тиймээс иргэдийн санал бодлыг тусгаж, илүү олон талын арга хэмжээ хэрэгжүүлэх нь зөв гарц болох юм.

Тамхины үнийг 10 дахин нэмэхэд "Хар тамхины зах зээл" цэцэглэнэ. Бодит аюул уу, эсвэл хэтэрхий драматик дүрслэл үү? Хэрэв тамхины үнэ хэт өндөр болвол хууль бус наймаа эрс нэмэгдэнэ, хар тамхины зах зээл өснө гэх таамаглал бодит суурьтай юу?

"Хар тамхины зах зээл" гэж юу вэ? Яагаад энэ асуудал гарч болох вэ?
Хууль бус тамхины худалдаа гэдэг нь: Гаалийн хяналтаас давж орж ирсэн (хуурамч, бүртгэлгүй) тамхи. Онцгой албан татварыг төлөөгүй, хууль бусаар худалдаалагдаж буй бүтээгдэхүүн. Дэлхийн туршлагаас харвал тамхины татвар хэт өндөр болоход хууль бус наймаа нэмэгддэг. Австрали улсд 1 ширхэг тамхи 40,000 төгрөг орчим болоход, хар тамхины наймаа ихсэж, гаалийн хууль бус оруулалт өссөн жишээтэй.
Хууль бус худалдаа өсөхөд, улсын төсөв тамхины татвараас олох орлогоо алддаг.

Эдгээр шүүмжлэлүүд нь нийгмийн янз бүрийн бүлгийн төлөөллөөс гарч буй санаа бодлыг илэрхийлж байгаа бөгөөд бодлогын шийдвэр гаргахдаа илүү нээлттэй, өргөн хүрээнд хэлэлцэж, олон талын дуу хоолойг тусгах шаардлагатайг сануулж байна.

Хууль тогтоогчид! Ард түмнийхээ дуу хоолойг сонсоорой!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж