Улсын баяр наадмын дараах аймаг, сумдын наадмын үндэсний бөхийн хуваарийг танилцуулья.
Долдугаар сарын 19-нд Авто тээврийн 100 жил 256 бөхийн барилдаан (Түрүү бөх авто машин, үзүүр бөх 30 сая, их шөвөг 10 сая) Хүй долоо худаг, Монгол наадам цогцолборт болно.
/Барилдах бөхчүүдийг долдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ/
Долдугаар сарын 26-27-нд Өндөр Гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан (Түрүү бөх Ланд круйзер 300 автомашин) Арвайхээр хотод болно. Барилдах бөхчүүдийг долдугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд цахимаар бүртгэнэ.
Долдугаар сарын 29-30 -нд Увс аймаг байгуулагдсан түүхт 100 жилийн ой, Баруун бүсийн даншиг наадамд зориулсан хүчит 512 бөхийн барилдаан болж, түрүү бөх Лексус 600, үзүүр бөх 2 өрөө байраар шагнана. Ойн арга хэмжээг Улаангом хотод зохион байгуулна.
3,607.57






















































Холбоотой мэдээ