niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 20:02 UTC Эх: https://news.mn/r/2812976/ b6f87ef54ac37813… ← niitlelch.mn руу буцах

ОБЕГ: Хоёр хоногт 5 хүн усанд живж, нас барсан

Хуучирсан мэдээ: 2025.07.14-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Хоёр хоногт 5 хүн усанд живж, нас барсан

ОБЕГ: Хоёр хоногт 5 хүн усанд живж, нас барсан

Сүүлийн хоёр хоногт /2025.07.12-14/ Хэнтий, Өвөрхангай, Увс, Сэлэнгэ аймаг болон нийслэлийн Баянзүрх дүүрэгт усны ослоор таван иргэн амь насаа алдсан мэдээлэл бүртгэгджээ. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байгааг албаныхан мэдээлж байна.

Иймд, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах, гол мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, согтууруулах  ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх, баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж