niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 20:32 UTC Эх: https://news.mn/r/2812386/ cf6950ad029cfe31… ← niitlelch.mn руу буцах

126 гишүүнтэй парламент залуу, шинэ гишүүдийнхээ үүрэг, хариуцлагыг нэмлээ

Хуучирсан мэдээ: 2025.07.10-нд нийтлэгдсэн

126 гишүүнтэй парламент залуу, шинэ гишүүдийнхээ үүрэг, хариуцлагыг нэмлээ

126 гишүүнтэй парламент залуу, шинэ гишүүдийнхээ үүрэг, хариуцлагыг нэмлээ

 УИХ-ын байнгын хороод болон дэд хороодын дарга нар шинэ залуу гишүүд томилогдоод байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Номинчимэг Өргөдлийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Төсвийн байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Найдалаа Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл Аялал жуулчлалын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Уянга Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Ч.Анар Инновац, цахим бодлогын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн М.Ганхүлэг Соёл, спорт, залуучуудын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн О.Батнайрамдал ЖДҮ-ийн хөгжлийн дэд хорооны дарга УИХ-ын гишүүн М.Мандхай Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Б.Баярбаатар Ёс, зүйн дэд хорооны дарга УИХ-ын гишүүн С.Зулпхар Боловсрол, шинжлэх ухааны дэд хорооны дарга УИХ-ын гишүүн Н.Алтаншагай Агаар, орчны бохирдлын дэд хорооны дарга УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Бүсчилсэн хөгжлийн дэд хорооны даргаар тус тус томилогдсон юм.

Монгол Улсын Үндсэн хуулинд 2023 онд өөрчлөлт оруулж, 126 гишүүнтэй болсноор мэргэжлийн, салбар бүрийн төлөөлөл парламентад орж ирэх нөхцөлийг бүрдүүлж, асуудалд ул суурьтай, нухацтайгаар хандаж, хэлэлцүүлэг, мэтгэлцээний зарчмаар ажиллах боломж бүрдэнэ гэж тодорхойлж байлаа. Харин одоо байнгын хороо, дэд хороодын дарга нараар тухайн салбартаа мэргэшсэн гишүүдээ томилон ажиллуулж эхэлсэн нь 126 гишүүнтэй парламентын нэг онцлог нь болж байгаа юм. УИХ-ын даргын зүгээс салбарынхаа дуу хоолой болж чадахуйц, мэргэжлийн гишүүдээр ийнхүү байнгын хороо, дэд хороог ахлуулж эхэлсэн нь иргэд, олон нийтэд нэн шаардлагатай хууль тогтоомжийг боловсруулах, батлахад чухал нөлөө үзүүлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж