niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 20:32 UTC Эх: https://news.mn/r/2812348/ 03a348890ad11d42… ← niitlelch.mn руу буцах

Д.Амарбаясгалан: Амжиж бүтээсэн, алдаж оносноо эргэн харах, цаашдын ажлаа бодитой, оновчтой эрэмбэлэх мөч тохиож байна

Хуучирсан мэдээ: 2025.07.09-нд нийтлэгдсэн

Д.Амарбаясгалан: Амжиж бүтээсэн, алдаж оносноо эргэн харах, цаашдын ажлаа бодитой, оновчтой эрэмбэлэх мөч тохиож байна

Д.Амарбаясгалан: Амжиж бүтээсэн, алдаж оносноо эргэн харах, цаашдын ажлаа бодитой, оновчтой эрэмбэлэх мөч тохиож байна

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хаврын чуулганы хуралдааныг хааж үг хэллээ. Тэрбээр “Амжиж бүтээсэн, алдаж оносноо эргэн харах, цаашдын ажлаа бодитой, оновчтой эрэмбэлэх мөч тохиож байна

Монгол Улсын Их Хурлын 9 дэх удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламент бүрэн эрхээ хэрэгжүүлээд нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд 144 хууль, 146 тогтоол баталжээ. Хаврын чуулганаар 66 хууль, 59 тогтоол хэлэлцэн баталсан гэдгийг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг илтгэв. Ард түмний төлөөлөл болохын хувьд УИХ хүртээмжтэй, хариуцлагатай, нээлттэй байж, иргэдээ сонсдог байх, ард түмнийхээ хүсэл, эрмэлзлийг мэдэрч, ойлгож ажиллах нь чухал хэмээлээ. Тэрбээр, Улсын Их Хурлын даргын хувьд парламентыг олон ургалч үзэлд тулгуурлах, ил тод, нээлттэй байх, “хүн төвтэй” ойлголцол, зөвшилцлийг баримтлахад нэн тэргүүнд анхаарч ажиллалаа.

Энэ удаагийн 5 нам, эвслээс бүрдсэн Улсын Их Хурал нь парламентын ардчиллын үндэс суурийг гүнзгийрүүлэн бэхжүүлж, ард түмний төлөөллийн дуу хоолой болсон Улсын Их Хурлын институцын хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог улам төгөлдөржүүлснээр бид Монгол Улсын парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа гэсэн юм. Хууль цаг үеийн шаардлагад нийцсэн, ойлгомжтой байж гэмээнэ сая иргэдэд хүрч, жинхэнээсээ хүн төвтэй эрх зүйн орчин бүрдэнэ гэсэн үзэлтэй тэрбээр Хууль тогтоомжийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ихээхэн онцгойлон танилцууллаа. Эхний ээлжинд хийдэл, давхардал, зөрчилтэй 350 орчим хуулийг дагасан журмыг цэгцлэх үүргийг Засгийн газар өгсөн гэв. Журам батлах нэрийдлээр иргэний эрх зүйн байдлыг дордуулдаг явдлыг таслан зогсоож, иж бүрэн зохицуулалттай, хүний эрхийн шалгуур давсан хуулийн орчин бүрдэх ажээ” гэдгийг онцолсон юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж