niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 20:33 UTC Эх: https://news.mn/r/2812199/ 3ac8a3521d06d2c3… ← niitlelch.mn руу буцах

П.Алтан-Одыг хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2025.07.09-нд нийтлэгдсэн

П.Алтан-Одыг хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ

П.Алтан-Одыг хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ

Засгийн газрын өнөөдрийн /2025.07.09/ хуралдаанаар хэд, хэдэн арга хэмжээ авсны дотор хууль зөрчсөн төрийн албан хаагчдыг ажлаас нь чөлөөлөх, хууль, хяналтын байгууллагад хандаж, хариуцлага тооцуулах асуудал багтжээ. Тодруулбал, Цахим хөгжил харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг ажлаас нь чөлөөлж хууль хяналтын байгууллагад шалгуулахаар болсон байна.

П.Алтан-Одыг Хамтарсан Засгийн газрын үед буюу 2024 оны наймдугаар сард Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг. Тэрбээр АН-ын гишүүн. Түүнийг 2024 оны батлагдсан төсөвт тусгагдаагүй арга хэмжээг санхүүжүүлсэн, хууль зөрчин ажил үйлчилгээний зардлыг олгосон, зөвшөөрөлгүйгээр арилжааны банканд данс нээсэн зэрэг нийт 240.9 сая төгрөгийн алдаа, зөрчил гаргасан аж.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж