2018.01.25 · niitlelch.mn (Archiv) · Архив

Монгол Бөхчүүд ая дуугаа өргөнө

Монгол Бөхчүүд ая дуугаа өргөнө

Монголын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг “Хийморь далласан аялгуу” тоглолтод бөхчүүд оролцож, ая дуугаа өргөдөг билээ.

Уламжлал болсон уг тоглолт ирэх хоёрдугаар сарын 2-нд Монгол бөхийн өргөөнд болно.

Монгол бөхийн өргөөний 20 жилийн ойд зориулсан бөхчүүдийн урлагийн тоглолтод сайхан дуулдгаараа алдартай улсын арслан Н.Батсуурь, улсын гарьд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Б.Батмөнх, Б.Соронзонболд, харцага А.Бямбажав, О.Хангай, улсын начин И.Ёндонсамбуу, С.Эрхэмбаяр, Д.Лхагвадорж, С.Багахүү, Э.Даш, аймгийн заан Г.Батцэрэн нарын зэрэг бөх оролцох гэнэ.

Энэ нийтлэл niitlelch.mn-ийн өмнөх архиваас. Анх нийтлэгдсэн огноо дээр заагдсан.
🗎 Архивлагдсан хувь (2026-10-24)
Архивлагдсан хувь: бид эх сурвалжийн HTML-ийг татаж авсан тэр мөчид нь хадгалдаг. Эх нийтлэл устсан, өөрчлөгдсөн ч энд юу бичигдсэн байсныг харж болно. Хяналтын нийлбэр (SHA-256) нь файл өөрчлөгдөөгүйг баталгаажуулна.

⚑ Алдаа мэдэгдэх

Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл алга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.