niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 20:34 UTC Эх: https://news.mn/r/2812014/ cca1c82cef1ac738… ← niitlelch.mn руу буцах

Аадар борооны улмаас Туул голын усны түвшин 5 см хүртэл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2025.07.08-нд нийтлэгдсэн

Аадар борооны улмаас Туул голын усны түвшин 5 см хүртэл нэмэгджээ

Аадар борооны улмаас Туул голын усны түвшин 5 см хүртэл нэмэгджээ

Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс баяр наадмын өдрүүдэд аадар бороо ахиу орох төлөвтэйг анхааруулсан. Гадаргын усны судалгааны хэлтсийн инженер С.Саранцацралаас долдугаар сарын 8-ны өдрийн байдлаарх гол усны түвшний мэдээллийг тодрууллаа.

Тэрбээр, “Улаанбаатар хотыг дайран өнгөрөх голуудын усны түвшин 2025 оны долдугаар сарын 08-ны өдрийн байдлаар олон жилийн дунджаас 5-40 см бага байна. Нийслэлд байрлах гол усны судлалын харуулын нэгтгэсэн мэдээллийг харвал, Туул голын түвшин таван см, Сэлбэ голын түвшин олон жилийн дунджаас гурван см нэмэгдсэн бол Тэрэлж орчимын усны түвшин олон жилийн дунджаас 20 см бага байна. Харин Сэлбэ голын усны түвшин Санзай орчимд гурван см бага, Дамбадаржаа хэсэгт таван см өссөн үзүүлэлт гарсан.

Мөн орон нутгийн голын усны түвшин 2025 оны долдугаар сарын 8-ны өдрийн байдлаар 10-85 см  хүртэл нэмэгджээ.

Өнгөрөгч өдрүүдэд орсон хур борооны улмаас Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулсаар орсон борооноос шалтгаалж зарим гол усны түвшин таван см нэмэгдсэн. Монгол Улсын хэмжээнд ихэнх голуудын усны түвшин олон жилийн дунджаас бага байна” гэв.

А.Тамир

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж