УИХ-ын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр (2025.08.13) Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт иргэд, төрийн бус байгууллага болон холбогдох төрийн байгууллагуудын нийт 30 орчим оролцогч оролцов. Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Төсвийн тухай хуульд 2023 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангахтай холбоотой зохицуулалт туссаныг дурдаад, Монгол Улсын Их Хурал өөрийн баталсан хуулийг хэрэгжүүлэхэд манлайлан үлгэрлэж, хэрэгжүүлэх ёстой гэдгийг онцолсон юм. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.