niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 21:04 UTC Эх: https://news.mn/r/2811554/ f4277e2506e7a12a… ← niitlelch.mn руу буцах

Ерөнхий сайд аа, Х.Баттулгын Төрийн тусгай хамгаалалтыг цуцална уу…

Хуучирсан мэдээ: 2025.07.05-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд аа, Х.Баттулгын Төрийн тусгай хамгаалалтыг цуцална уу…

Ерөнхий сайд аа, Х.Баттулгын Төрийн тусгай хамгаалалтыг цуцална уу…

Төрийнхнөөс шударга ёс нэхэж ажиллах амлалт өгсөн Ерөнхий сайд Г.Занданшатарыг хэзээ УИХ-ын гишүүн Х.Баттулгын Төрийн тусгай хамгаалалтыг цуцалж, хууль давсан шийдвэрийг хүчингүй болгох вэ гэдгийг олон нийт хүлээсээр байна.

Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн алба хашиж байсан, УИХ-ын гишүүн  Х.Баттулгын Төрийн тусгай хамгаалалтад байх хуулийн хугацаа өнгөрсөн жилийн зургадугаар сард дууссан ч үргэлжлүүлэн сунгасан шийдвэрийг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа гаргасан нь Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийг тус, тус зөрчсөн үйлдэл болохыг хуульч Б.Мэргэн мэдэгдсэн юм.

Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, мөн Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд зааснаар гурван жилийн хугацаатай Төрийн тусгай хамгаалалтад байхаар зохицуулсан. Хугацааг сунгах тухай заалт байхгүй. Зөвхөн онц байдал зарласан тохиолдолд зарим албан тушаалтныг Төрийн тусгай хамгаалалтад байлгах асуудлыг Засгийн газар шийдвэрлэж болно гэж заасан ч УИХ-ын гишүүнийг ердийн үед тусгай хамгаалалтад авдаггүй гэдгийг тэрбээр мөн тодотгосон.

Иймээс Ерөнхий сайд Г.Занданшатарыг тэрхүү хууль зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгохыг хүссэн. Гэвч өнөөдрийг хүртэл дээрх шийдвэрийг хүчингүй болгоогүй байгаа аж.

Олон нийтийн хувьд хууль зөрчсөн дээрх шийдвэрийг хүчингүй болгох ёстой гэх асуудлыг хөндөхийн зэрэгцээ өнгөрсөн хугацаанд гарсан зардлыг УИХ-ын гишүүн Х.Баттулгаар эргүүлэн төлүүлэх шаардлагатай ч гэж үзэж байгаа юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж