УИХ дахь МАН-ын нэр бүхий гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг хууль зөрчсөн гэж үзэн огцруулахыг шаардан Ерөнхий сайдад хандсан. Харин ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд “Сайдынх нь асуудлыг ярих юм бол ХҮН нам Засгаас гарах нөхцөл үүсэж магадгүй. Тэгэх юм бол засагтай ярина гэдэг улс төрийг хүлээн зөвшөөрөхгүй. Хамтраад явж байгаа бол зарчим дээрээ хатуу байна. Ямар нэг наймаанд орохгүй. Сандал суудлын төлөө дайрдаг, биенээ гүтгэдэг улс төр лүү орох юм бол засаглалын тогтворгүй байдал үүснэ. Бид нар хүлээж авахгүй. ХҮН нам ачаагаа үүрээд явж байгаа улс төрийн хүчин. Гэтэл хамтарч байгаа мөртлөө улстөржсөн байдлаар асуудалд хандмааргүй байна. Асуудал бодитойгоор гарах юм бол бид нар харгалзаж үзэхээс биш өнөдрийн энэ акцыг хүлээн авахгүй.
Ийм байдлаар улс төр хийгээд явах юм бол Засгийн газрын асуудал хөндөгдөнө.
Бидний барьж байгаа байр суурь бол Арднын нам, ХҮН нам, ИЗНН хамтраад явж байгаа. Гэрээ байгуулах үе шатан дээрээ явж байна. Гэтэл хууль хяналтын байгуллагаар тогтоогдоогүй өмнө нь үргэлжлээд явж байгаа асуудлыг өнөөдөр гэнэт үүссэн юм шиг байдлаар босгож байгаа нь улстөржсөн асуудал, үүнийгээ боль гэж байгаа юм.
Хэрвээ хуулийн байгууллага буруутай гэж дүгнэлт гаргасан тохиолддолд хариуцлагын асуудал яригдана. Гэхдээ энэ асуудал дээр хууль зөрчөөгүй гэдгийг П.Наранбаяр сайд, Ж.Галбадрах гишүүн хэлж байгаа. Өмнөх сайд нар хэрэгжүүлээд яваад байж болдог, ХҮН намаас сайд томилогдоод төслийг хэрэгжүүлэхээр болдоггүй байж болохгүй. Монгол Улсын төрийн бодлого тогтвортой байх ёстой юм уу, үгүй юм уу. Засаг солигдохоор бодлого нь өөрчлөгдөөд байх юм бол үр дүн гарахгүй биздээ. Бүгдээрээ энэ асуудлыг л олон жил ярьж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийсэн. ХҮН нам яах гэж Засгийн газарт байгаа юм, яах гэж боловсролын салбараа авч явж байгаа юм. Бодлогыг тогтвортой үр дүн гаргахын тулд л явж байгаа” гэлээ.
Г.ХОРОЛ
3,607.57





















































Холбоотой мэдээ