Ж.Энхбаяр: Ургац алдах эрсдэлээс сэргийлж, урт хугацаанд усалгааны менежмент хэрэгжүүлнэ
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
Газар тариалангийн бүс нутаг болох Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн зарим нутгаар хур тунадас бага унаж, хөрсний чийг эрс буурснас үүдэлтэй гангийн нөхцөл байдалтай байна. Үүний улмаас намрын ургацын төлөвт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нэмэгдээд байгаа билээ. Тиймээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, тариаланчдын санал хүсэлтийг сонсох, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр тариалангийн бүс нутгуудад ажиллаж байна. Салбарын сайд энэ удаагийн томилолтын хүрээнд Сэлэнгэ аймгийн Орхон, Сант, Ерөө, Зүүнбүрэн, Баруунбүрэн сумдад ажиллаж, газар тариалан эрхлэгчидтэй уулзлаа. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.