niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 21:31 UTC Эх: https://news.mn/r/2811330/ ef49c540d6a0e7d4… ← niitlelch.mn руу буцах

Бүжигчин М.Бямбаа Гавьяат жүжигчин цол хүртэнэ

Хуучирсан мэдээ: 2025.07.04-нд нийтлэгдсэн

Бүжигчин М.Бямбаа Гавьяат жүжигчин цол хүртэнэ

Бүжигчин М.Бямбаа Гавьяат жүжигчин цол хүртэнэ

Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин М.Бямбааг Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэгээр шагнахаар болжээ. Тэрбээр 2022 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнуулсан бөгөөд 2004 оноос Үндэсний урлагийн их театрт бүжигчинээр ажиллаж байгаа аж. М.Бямбаа нь Улаанбаатар хотод төрсөн. Хөгжим бүжгийн коллежи буюу Монгол Улсын консерваторит 1999 онд элсэн суралцаж, 2004 онд Ардын бүжигчин мэргэжлээр суралцаж төгссөн байна. Мөн 2004 онд МУИС-ийн урлаг судлаач багшийн мэргэжлээр суралцан төгсч, хүүхэд байхаасаа урлагт их дуртай, бүжигчийн болох мөрөөдөлтэй байсан тухайгаа хэвлэлд ярилцлага өгөхдөө дурсан ярьсан байдаг.

Мөн улсын баяр наадмын өмнө Монголын хүүхэд залуучуудын театрын жүжигчин, ахмад уран бүтээлч, Төрийн соёрхолт, Цэгмидийн Төмөрбаатар болон Гавьяат жүжигчин Н.Батцэцэг нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын жүжигчин цол хүртэх бол уртын дуучин Б.Батцэцэглэн, дуучин Л.Банзрагч нар Монгол Улсын Гавьяат цолоор энгэрээ мялаахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж