niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 21:32 UTC Эх: https://news.mn/r/2811212/ 7335618d555d0b0f… ← niitlelch.mn руу буцах

Нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд 1259 өрхийг хамруулав

Хуучирсан мэдээ: 2025.07.03-нд нийтлэгдсэн

Нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд 1259 өрхийг хамруулав

Нийгмийн хамгааллын цогц үйлчилгээнд 1259 өрхийг хамруулав
 Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүрэгт 2022-2025 онд хэрэгжсэн "Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрт" 1259 өрх амжилттай хамрагдлаа.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банк, Монголын Улаан Загалмай нийгэмлэг хамтран өрхийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор хэрэгжүүлсэн уг хөтөлбөр нь нийгмийн хамгааллыг сайжруулах, санхүүгийн оролцоо, амьжиргааг дэмжиж, нийгмийн чадавхыг сайжруулах цогц арга хэмжээ юм. Тодруулбал, мэргэжлийн болон ур чадвар олгох сургалтад хамруулж, бизнес эрхлэх тоног төхөөрөмжөөр ханган, томоохон үйлдвэрлэгч эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд тогтмол захиалгын ажил гүйцэтгэх боломж олгожээ.

Өрхүүдийн дунд 67 дундын хуримтлалын бүлэг байгуулж, мөнгө хадгалах, зарцуулах зөв дадал, хувь хүний хөгжил, амьдрах ур чадварын үе шаттай сургалтад хамруулсан байна.
Цаашдын бие даасан тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор салбар яам, Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвтэй хамтран ажиллах аж.
Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрийг халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын нэг жишиг болгон хэрэгжүүлж, холбогдох хууль, тогтоомжид тусгахаар ажиллаж байгаа ажээ.
May be an image of 2 people, people studying, violin, flute, clarinet, crowd and text
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж