niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 21:34 UTC Эх: https://news.mn/r/2810936/ 709f7a937fa0c93f… ← niitlelch.mn руу буцах

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдав

Хуучирсан мэдээ: 2025.07.02-нд нийтлэгдсэн

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдав

УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдав

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2025.07.02/ ээлжит бусаар хуралдаж, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн танилцуулгыг сонссон байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага, үндэслэлийн талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч, асуултад хариулжээ.

УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулах хугацаа ойртсон мөчид Засгийн газар шинээр байгуулагдан, 2025 оны төсөвт тодотгол хийхээр хуулийн төслийг өргөн мэдүүлсэн, мөн яаралтай горимоор хэлэлцүүлэх шаардлагатай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэн зэргээс шалтгаалж, бүлгүүд ээлжит бусаар хуралдах, мөн чуулганы нэгдсэн хуралдааныг Байнгын хороод хуралдах өдөр ч товлох шаардлага үүсэж буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж