niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 22:02 UTC Эх: https://news.mn/r/2810620/ 1444744e1ce0a22a… ← niitlelch.mn руу буцах

“Зөвшөөрөл өгөхгүй удааснаас Хятад руу экспортлох 20 мянган тонн өвс шатлаа”

Хуучирсан мэдээ: 2025.06.30-нд нийтлэгдсэн

“Зөвшөөрөл өгөхгүй удааснаас Хятад руу экспортлох 20 мянган тонн өвс шатлаа”

“Зөвшөөрөл өгөхгүй удааснаас Хятад руу экспортлох 20 мянган тонн өвс шатлаа”

УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.30/ хуралдаанаар Хятад руу экспортлохоор бэлтгэсэн байсан 5 орчим тэрбум төгрөгтэй тэнцэх өвс шатсан асуудал хөндөгдлөө.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр:

-Бичигтийн боомт дээр урд хөрш рүү гаргахаар бэлтгэсэн байсан 20 мянга орчим тонн өвс шатаж үгүй болжээ. Нийтдээ 4.5-5 тэрбум төгрөгөөр аж ахуй нэгж, иргэд хохирсон байна. Өвс гаргахын тулд ургамал, хорио цээрийн гэрчилгээ авдаг. Энэ гэрчилгээ бүтэн хоёр сарын турш олгогдоогүй байна.

Цаг тухайдаа зөвшөөрөл олгогдож чадсан бол өвс хил дээр удах шаардлагагүй, урагшаа гарах боломж байсан гэж ххоирсон иргэн, аж ахуй нэгж хэллээ.

Гэрчилгээ яагаад удав. Өмнө нь гаалиас гэрчилгээгэ аваад шуурхай гардаг байсан. Гэтэл энэ удаад удаж, цаашдаа яах юм. ААН, иргэд хохироод үлдэх үү?

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр:

-Зүүн бүсэд өвс бэлтгээд Хятад улсад экспортлох асуудал хөндөгдсөн. 2024 оны арванхоёрдугаар сар гэхэд бүх зөвшөөрөл олгогдсон. Монголын тал экспортыг урамшуулж дэмжсэн. Гол асуудал Хятадын хорио цээрийн албанаас өвсийг ариутгах, цвээрлэх шаардлага нь удлаа гэж мэдээ ирсэн. Би бол маш хурдан арга хэмжээ авсан. Хилийн бүсэд очсон, шатах эрсдэл үүсэж байна, цас бага байна, зүүн тал өнтэй орсон нөхцөлд хадсан бүх өвсийг экспортлох бүх зөвшөөрөл олгосон.

Урд талаасаа асуудал их үүссэн. Бид аль болох экспортлохыг зорьсон.

Өвс тэжээл, мал мах, хүнс экспорлох бололцоотой бүхнийг дэмжиж байгаа. Тэгж байж эдийн засгийн тоон үзүүлэлт сайжрана, орлого нэмэгдэнэ. Тэгэхээр ямар аж ахуй нэгж өвс экспортлох хүсэлт өгөөд шийдэгдсэнгүй вэ гэдгийг нэрээр нь өгмөөр байна.

Ганц нэг аж ахуй нэгжийн юм үлдээд тэрэн дээр Мал эмнэлгийн газар, Ургамал хамгааллын агентлаг дээр асуудал үүссэн бол хариуцлага тоцоод албан хаагчдийг нь энэ албанаас зайлуулах хэрэгтэй.

Бодлого бол экспортыг дэмжих, аж ахуй нэгжээ дэмжих. махан дээр ямар нэг квот хязгаарлалтгүй болгосон. Бэлдэж чадсан, гэрээ хийж чадсан болгоныг л экспортолж байгаа. Тэр компанийн хүсэлт тэдэн сард ирээд тэр дарга дээр удсан байна гэвэл хариуцлага тооцож чадна.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр:

-Хятадын тал гэхээсээ илүүтэй Монголын талд гацсан байна, гэрчилгээ олгогдоогүй байна. Хоёрдугаар арын 24-нөөс дөрөвдүгээр сарын 24-ны хооронд гэрчилгээ олгогдоогүй, систем гацаатай, систем хэвлэгдээгүй гэдэг хэд хэдэн шалтгаан байна. Хятадын талаас шалтгаалах зүйл байхгүй байна.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа:

-Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын кодексын дагуу бэлчээрт бэлтгэгдсэн ургамалд Мал эмнэлгийн ерөнхий газар гэрчилгээ олгох асуудал өнгөрсөн хоёрдугаар сард шийдвэрлэгдсэн.  Компанийн хүсэлтийн дагуу нийт 321 гэрчилгээ бичигдсэн байна. Хоёрдугаар сард  энэ компани өөрөө гадаадад өвс экспортлох хүсэлтээ өгөөгүй байна. Гаалийн ерөнхий газраас хариуцсан мэргэжилтэн энэ дээр ажилладаг. Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ албан ёсоор шийдэгдэж ирсэн цагаас хойш 600 машин өвс гаргах байснаас 200 гаруйг гаргаж, өөрсдөө гаалийнхаа машиндаа ачиж, пүүлүүлж, жин тооцоогоо гаргачихаад манайд хүсэлтээ өгсний дараа бичигдэж байсан. Тухайн үед энэ гэрчилгээг машин болгоных нь тоогоор Мал эмнэлгийн ерөнхий газраас гаргаж байан.  Дөрөвдүгээр сарын 21-нээс эхэлж зөвшөөрөл олгож гаргасан гэсэн байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж