niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 22:02 UTC Эх: https://news.mn/r/2810582/ 4b099bda14260cd5… ← niitlelch.mn руу буцах

АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2025.06.30-нд нийтлэгдсэн

АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг шалгаж байна

АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг шалгаж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын захирамжаар нийслэлийн Ерөнхий архитектороор томилогдсон Ч.Төгсдэлгэрийг АТГ-аас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, барилгын зөвшөөрөл авах, олгох үед гарсан архитектор даалгаврын асуудлаар шалгаж эхэлсэн талаар АТГ-аас мэдээллээ. Эрүүгийн хуулийн 22.1-т заасны дагуу "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж хуульчилсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж