Төвийн аймгуудын зүүн хэсгээр аадар бороотой
Нэрээр автоматаар холбосон · ⚑ Алдаа мэдэгдэх
8-р сарын 05-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. …
Эх сурвалжаас бүрэн эхээр нь унших ↗
Энэ бол хэсэгчилсэн ишлэл. Бүрэн эх нь эх сурвалжид байгаа; бид хуулбарыг нотолгоо болгон хадгалсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл алга.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрнэ үү.