niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-25 22:31 UTC Эх: https://news.mn/r/2810201/ 4b917418909c4f8f… ← niitlelch.mn руу буцах

Б.Баярбямбын хээр алаг, туухай зүсмийн хязаалан түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2025.06.28-нд нийтлэгдсэн

Б.Баярбямбын хээр алаг, туухай зүсмийн хязаалан түрүүллээ

Б.Баярбямбын хээр алаг, туухай зүсмийн хязаалан түрүүллээ
2025 оны зургаадугаар сарын 28."Даншиг наадам 2025”: Хязаалангийн уралдаан.ГЭРЭЛ ЗУРГИЙГ М.АНАР/MPA

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2025” шашин, соёлын наадмын хурдан морины уралдаан хязаалангийн уралдаанаар үргэлжилж байна. Хязаалан насны уралдаанд нийт 88 хурдан морь бүртгүүлснээс 77 нь гарааны зурхайгаас хөдөлсөн юм.

Ийнхүү Ховд аймгийн Зэрэг сумын Б.Баярбямбын хээр алаг, туухай магнайдаа тоосгүй өнгөллөө. Харин аман хүзүүнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Д.Бэхбатын хар, саран дэвсгэртэй загастай дөл, айргийн гуравт Архангай аймгийн Ихтамир сумын Л.Энхбаярын хонгор сар, айргийн дөрөвт Төв аймгийн Жаргалант сумын Г.Алтансүхийн цоохор загас, айргийн тавд Б.Сүхбаатарын зээрд халзан, алхтай сар зүсмийн хязаалан тус тус хурдаллаа.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж